Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ

Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн  аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд  үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд хүргүүлжээ.

Түүнчлэн долдугаар сарын 28-нд  нийслэл хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамж үерт автсан зэрэг 61 дуудлага хүлээн авчээ. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.