Тэрхийн голын түр гүүрээр 20 мянга гаруй зорчигчыг нэвтрүүлжээ

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Нөхцөл байдалтай уялдуулан Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байршуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигчийн аян замын аяллыг саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна.

Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөний эрчим их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрч байгаа судалгаа гарчээ.

Дайчид маань халуун өдрүүдийг үл ажран, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилласаар байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.