Монгол Улс олимпод: Хамгийн хамгийн

Зуны Олимпийн ХХХI наадам эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Энэ наадмын угтан OLLOO.mn сайт өмнөх олимпийн наадмуудад манай баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт үзүүлж байсан тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр манай тамирчдын хамгийн хамгийн гэх тодотголтой амжилтуудаас толилуулъя.


Хамгийн анхны олимп - Токио 1964

 

Хамгийн анхны олимпийн медальтан - Ч.Дамдиншарав

1968 оны Мехикогийн олимпод чөлөөт бөхийн 52 кг-ын жинд зодоглон хүрэл медаль хүртсэн.

 
Жүдо бөхийн хамгийн анхны олимпийн медальтан – Ц.Дамдин

 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн 65 кг-ын жинд зодоглон мөнгөн медаль хүртсэн.

Боксын хамгийн анхны олимпийн медальтан – Н.Энхбат



1988 оны Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртсэн.


Марафон гүйлтийн төрлөөр оролцсон хамгийн анхны тамирчин – П.Туул


1992 оны Барселонагийн олимпод анх удаагаа манай улсаас марафон төрлөөр оролцсон

 

Олимпоос медаль хүртсэн хамгийн анхны эмэгтэй тамирчин - Д.Мөнхбаяр

1992 оны Барселонагийн олимпод буудлагын тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль хүртэн олимпийн медальт хамгийн анхны эмэгтэй тамирчин болсон.
 

Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр


2008 оны Бээжингийн олимпод жүдо бөхийн 100 кг-ийн жинд зодоглон алтан медаль хүртсэн.


Боксын хамгийн анхны алтан медальт тамирчин - Э.Бадар-Ууган

 2008 оны Бээжингийн олимпод боксын 54 кг-ийн жинд тулалдан алтан медаль хүртсэн.


Олимпийн хос медаль хүртсэн хамгийн анхны тамирчин – Н.Түвшинбаяр

Бээжингийн олимпоос алт, Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн.

 

Чөлөөт бөхийн төрлөөр медаль хүртсэн хамгийн анхны эмэгтэй тамирчин – С.Батцэцэг

 2012 оны Лондонгийн олимпод Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд барилдан хүрэл медаль хүртсэн.
 

Олимпийн медаль хүртсэн хамгийн залуу тамирчин – Н.Төгсцогт

2012 оны Лондогийн олимпод Боксын төрлөөр 20 настайдаа мөнгөн медаль хүртсэн.
 

Манай улсаас хамгийн олон тамирчин оролцсон олимп – Москва 1980

Байт харваа, бокс, чөлөөт ба сонгомол бөх, буудлага, дугуй, хvндийн өргөлт, жvдо бөхийн төрөлд 43 тамирчин оролцсон . Энэ жилийн Рио-гийн олимпод ч мөн адил 43 тамирчин оролцоно.


Хамгийн олон медаль хүртсэн олимп – Лондон 2012


Манай тамирчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, медалийн тоогоороо түүхэнд байгаагүй амжилтаа үзүүлсэн.

 
Хамгийн өндөр амжилт үзүүлсэн олимп – Москва 1980


 

Хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж, 80 орноос 22 дугаар байрт орсон.


Хамгийн олон удаа олимпод оролцсон тамирчин - О.Гүндэгмаа

 1996 оноос хойш Риогийн олимпийг оролцуулбал нийт зургаан удаа олимпод оролцож байна.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болор 2017-09-04 18:22:07
    дэнддүү товч ююм . минний мэдэх гэсэн мэдээлэл эндээс олдсонгүй.
    202.70.46.208
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-04 12:06:11
    Өвөрхангайнхан хамгийн олон медалиыг авсан
    202.21.106.167
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-04 01:06:36
    Хамгийн анхны мөнгөн медаль авчирсан тамирчнаа яагаад бичдэггүй юм. 1968 оны олимпоос бөхийн чөлөөт барилдаанаар Ж.Мөнхбат аварга анхны мөнгөн медаль авсан.
    202.179.31.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Цэгий 2018-09-25 10:13:33
      Гүйцэд бичээчэй хүмүүс ээ
      202.126.89.71
      Мэдэгдсэн Хариулах