АНУ-ын багийн тугчаар Майкл Фелпсийг сонгожээ

Рио-2016 Олимпийн наадмын нээлтийн үеэр АНУ-ын тугийг усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс барихаар болсон байна. Энэ тухай өчигдөр албан ёсоор АНУ-ын Олимпийн хороо зарлалаа.

Майкл Фелпсийн хувьд Рио 2016 түүний дөрөв дэх Олимпийн наадам болж байна. Одоо 31 настай тэрбээр 2004 онд болсон Афины олимпоос 6 алт, 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос 8 алтан медаль, 2012 он Лондоны олимпоос 4 алт, 2 мөнгө, нийт 22 медаль хүртсэн билээ.



Түүний хувьд Бээжингийн олимпоос 8 алтан медаль хүртсэнээр 1972 оны Мюнхений олимпоос 7 алтан медаль хүртсэн АНУ-ын усанд сэлэгч Марк Спицийн амжилтыг давж, нэг олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин болсон билээ. Мөн олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоороо бүх цаг үеийн тамирчид дунд нэгдүгээрт бичигддэг.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.