Сонгуулийн хууль зөрчсөн талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

11:00 цагт: АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ.
2016 оны Улсын Их Хурлын болон АНИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Хурал Ардчилсан Намын төв байранд болно.

12:00 цагт: "MN-Мэдээллийн төвд" Монголд эмчлэх боломжгүй тархи, нугасны хавдартай 7 настай Б.Болор-Эрдэнэ хүү БНСУ-д яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул хүүгийн ар гэрийнхэн олон түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал зарлалаа. Нугасны хавдар хурдацтай даамжирч тархиндаа хүрсэн бөгөөд хүүгийн биеийн байдал хүндэрч хоёр хөл мэдээгүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй байгаа аж.         
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • онцгой комисс гэнэ үү 2016-08-04 03:57:44
    дандаа түмэн олныг хагаруулж хямруулах өөрсдөө л биш бол өөр хэнч биш гэдэг энэ АН ынхан жинхэнэ төр улс дампууруулагчид вм даа
  • зочин 2016-08-04 03:17:05
    Онцгой комисс сүржин нэрлэжээ, нэртэйгээр нь онц байдал зарлахгүй юу