Ээлжит бус чуулган эдийн засагт ээлээ өгөх үү
МАН үнэмлэхүй олонхийн “хүч”-ээ ашиглан хамгийн хурдан хугацаанд эрх мэдлийн хуваарлилтаа хийлээ. Засгийн газрын ажиллах боломжийг парламент хамгийн богино хугацаанд бүрдүүлсэн тухай тэд өөр зуураа ам уралдана. Гэвч одоо бол хамгийн чухал зүйл бол сэхээнд байгаа эдийн засагтаа эргэлт өгч өгөх.  

Өчигдөр үдээс хойш гэхэд “Найман шарга” зах дээр ам.доллар 2110 төгрөг хүрсэн байх.  Улсын төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд хүрсэн. Гэсэн ч одоогоор төсвийн алдагдлыг нөхөх боломж одоогоор харагдахгүй байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүйн дээр экспортын орлого сараас сард муудсаар байгаа юм.

Саяхнаас  Төрийн банкын Худалдаа хөгжлийн банканд зарах тухай “бор шувуу” Төрийн орноос “жиргэх” болсон. Төр өмчөө худалдан алдагдлаа нөхөх тооцооны нэгээхэн хэсэг гэсэн үг юм. Энэ мэт эрх баригчид хямралаас хэрхэн гарахаа төлөвлөж байгаа бололтой.

Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн хямралаас гарахын тулд тусгай хөтөлбөр боловсруулахаа мэдэгдсэн.

Харин УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна” гэлээ.

Монгол Улсын эдийн засаг хямралтай, валютын нөөцгүй, ам.долларын ханш өсч, ард түмний нуруун дээрх ачаа нэмэгдсэн  зэргээс үүдэн ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болж байна.  

Импортын гадаад худалдаа 2016 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18.5 хувиар буюу 339.6 сая ам.доллараар буурсан байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 27 хувиар буюу 186.8 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 6 дугаар сарын эцэст 831.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 53.9 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 228.0 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар өсчээ.
Эдийн засгийн өнөөгийн байдлын илтгэх зарим нэг тоо энэ нь. Өрхийн эдийн засгийн тоо тооцооллын хувьд бүүр ч муу үзүүлэлттэй байгаа.

Ямар ч байсан Ж.Эрдэнэбатын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ. Иймээс Ерөнхий сайд хийгээд энэ удаагийн олонх давамгайлсан парламент хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна.  

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold  2016-08-05 04:15:24
    shinechlel chin vneheer ireedvitei bol zorigtoi hii bvv shiiregneed dvlegneed bai! tegej baih tsag alga vgvi bol suudlaa uguud zail
  • зочин 2016-08-04 02:44:27
    Энэ парламент жинхнээсээ хүч түрж бн. Сонгосон МАНгарууд нь өөрсдөө хохирно гэдгээ мэдэж бгаа болвуу. Энэ эрхмүүд баяжиж сонгосон мангарууд орхигдоно шд