Дэд хороодын дарга нарыг сонголоо

 Байнгын хороод өнөөдөр хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.          

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдан Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийн тухай, Улсын Их Хурлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.