Гольфийн Улсын аварга маргааш эхэлнэ
Монголын гольфийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нөөс 7-ны хооронд "Скай ресорт"-ын “MT Богд уул” гольфийн талбайд болох гэж байна. Уг тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагдах юм.

Одоогоор эрэгтэйчүүдийн төрөлд 72 тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд найман тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. Харин гадаад улсын тамирчдын тухайд нийт оролцогсдын 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.

Гишүүн бус хүмүүс тэмцээнд оролцох хүсэлт гаргаж болох бөгөөд хандикап ангиллын шагналд хамрагдахгүй юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь тэмцээний дундуур зочид болон бусад тамирчид оноо харах боломтой болж байгаа юм байна. Эрэгтэйчүүдийн тэмцээн дөрвөн өдөр, эмэгтэйчүүдийнх хоёр өдөр үргэлжилж, аваргууд тодорно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.