М.Энхболд: Ээлжит бус чуулганыг хуралдуулна
УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүллээ. Анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр “ Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. 
 
2000 оноос хойших таван удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн, сонгуулийн  дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна. 
 
 
Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх Улсын Их Хурлаар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.
 
Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье” гэлээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • garchigiig ni sonin yuma 2016-08-03 06:28:08
    eeljit bus chuulgan huralduulna gej hen haana helchihvee, bichsen yumand chini ter tuhai ogt alga, esvel garchig niitlel 2oo anduurvuu