Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдрийн хуралдаан эхэллээ. Анхдугаар чуулганыг хаахын өмнө Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа гурав хоног байсан бөгөөд өнөөдөр дуусаж байгаа юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “ Төрийн албаны тогтвортой байх үүргийг УИХ-д олонхи болсон нам, эвсэл хүлээх ёстой. ТАЗ-ийн удирдлагын асуудал болон нийт төрийн албан хаагчдийн эрхзүйн байдал, баталгааг дордуулахгүй байхыг шаардаж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлөх болж байгаа нь буруу. Хоёулангаас нь өргөдөл гомдол аваагүй үед шийдэж байгаа нь төрийн томилгоог хүчээр хууль бусаар хийх эхлэлээ тавьж байна. Мөн Замын-Үүдийн Засаг дарга бол онцгой эрх мэдэл албан тушаал гэж харж байгаа. Гэтэл сонгуулийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлж, цагдаагийн хүч хэрэглэх, ЗД-ын сейфийг эвдсэн, хүмүүсийг нь албадан саатуулсан зэрэг үйлдэл гаргаж байгаа нь хариуцлагагүй явдал” гэж мэдэгдлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гэрийн эзэн 2016-08-03 07:22:00
    зочин чи юу мэддэг гэж амныхаа зоргоор яриад байгаан
  • zochin 2016-08-03 05:34:24
    Oorsdoo hair nairgui solij halj bsnaa martaad odoo bolhoor tavisan humuusee haluulahgui bailgah geed negih enhin tsagaan tagtaa tsarailhaa bolivol taarna.