Түймрийг цурманд оруулжээ

Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн мэдээллээр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг Эрээн даваа нэртэй газарт гарсан түймрийг цурманд оруулсан байсан ч  буцаж асчээ.

Орон нутгаас “Цурманд байсан түймэр дахин аслаа” гэсэн дуудлага наймдугаар сарын 1-нд 16.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22.00 цагт түймрийг буцаан цурманд оруулжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.