МАН хууль зөрчиж байна гэв
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын бүлгээс УИХ-ын дарга болон МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэн юм.

Энэ талаар АН-ын  бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнгөрсөн бямба гаргийн шөнө Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн дуусгавар болсон гэсэн хууль бус, үндэслэлгүй асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг чөлөөлөх оролдлогыг МАН-ын зүгээс хийсэн. Энэ хууль бус асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваад байгаа.

УИХ-аас Төрийн албаны Зөвлөлийн нэр бүхий орон тооны гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Чөлөөлөгдөх гэж байгаа хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа нь  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох учиртай.

Гэтэл Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн УИХ шийдвэрлэнэ гэсэн хуулийг зөрчиж Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ээлжийн амралттай байгаа үед нь халж солих гэсэн нь нийт төрийн албан хаагчдын хууль ёсны эрхийг үл хүндэтгэсэн эрээ цээргүй үйлдэл гэж үзэж байна.

Тиймээс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангаж. асуудлыг хүч түрэн шийдэхгүй байхыг МАН-ын бүлэг болон УИХ-ын даргад хатуу анхааруулж уг үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-04 06:57:29
    Эрдэнэ гишүүнийг нотлох баримтгүй дайрч байдгаа зогсоох хэрэгтэй. Ийм байж ардчилсан нийгэмд амьдарч хууль хэрэгжүүлж байна гэж ярих хэрэггүй.
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-04 06:10:16
    С.Эрдэнэ ээ, 12 онд юу болсоныг чи мартаагүй бид ч тэнэг биш мартаагүй, АН төрийн албыг яаж нураасан аа мэдэж байна уу_ луйварчин, одоо хууль ярина, зайлж үз
    103.26.193.53
    Мэдэгдсэн Хариулах
  • та болио  2016-08-03 07:06:38
    За Эрдэнэ гуай та зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу Та гэм зэмгүй ажлаа сайн хийж байсан хичнээн хүнийг өөрийнхөө намын хүнээр сольсоноо марчихлаа гэж үү
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Дондог 2016-08-03 06:22:25
    Эрүүгийн элементүүд хэзээ хуулиа ярьдаг болчихвоо 2012 онд бүх л салбарт энэнээс шал дор зүйл болсон РЕЦЕТЕВ ГЭМТ ХЭРЭГТЭН БҮҮ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬ?Та нар засаг ...
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-08-03 03:59:38
    С.Эрдэнэ улсын төсвөөс буюу бидний хармаанаас хуссан тэрбумаар УБ Мартын урд байх 16 давхар Шонхор тауэрыг охиндоо барьж өгсөн. Ийм луйварчин хүн хууль ярих юм
    103.212.116.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-08-03 03:56:02
    Эрүүгийн элементүүд хэзээ хуулиа ярьдаг болчихвоо 2012 онд бүх л салбарт энэнээс дор зүйл болсон байхдаа, МАН ялсан аймаг болгоны засаг даргыг томилоогүй биздэ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-03 03:47:34
    2012 онд бас л ийм шалтгаанаар Зүмбэрэллхам гэдэг хүнийг хуссан даа танай нам. Одоо л нэг их хууль мөрддөг хүмүүс болж жүжиглэх юм.
    202.179.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-03 03:44:51
    Эрүүнийн хэрэгтэн энэ нөхрийг өөрийг нь хариуцлагад татан шоронд хийгээч. Одоогоор илэрчихээд байгаагаар Эрдэнийн нийгмийн даатгалын луйврын сүлжээ 40 тэрбум тө...
    150.129.141.178
    Мэдэгдсэн Хариулах