Дэлхийд өндрөөрөө тавд орох барилга “Lotte World Tower

Дэлхийн хамгийн өндөр 10 барилгын нэгт тооцогдох Өмнөд Солонгос улсын хамгийн өндөр барилга Lotte World Tower нь Солонгосын уламжлалт шавар ваар, бийрийг бэлгэдэн доороос дээшлэх тусам илүү нарийссан байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын интерьерийг Солонгос улсын үндэсний байшин Ханокийн саравчыг дүрслэн орчин үеийн хэв маягаар илэрхийлсэн байна.

Уг барилгыг архитектор Kohn Pedersen Fox Associates-ын загвараар нийт 555 метр өндөртэй, 123 давхар (6 зоорийн давхар)-тай оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай байх ба Lotte World Tower-ийн нийт талбай нь 110 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ.



Энэхүү төсөл дээр 20000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийт 7000 тэрбум воны өртөгөөр баригдаж байгаа юм. Тэсвэршлийн хувьд 128 м/с хүртэлх салхины эсэргүүцэл болон 7,5 болон түүнээс дээш баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Lotte World Tower-ийн захиалагч “Lotte Moolsan Group”, гүйцэтгэгч “KPF” нар уг тауэрыг LEED Gold зэрэглэлтэй байхаар зорьж фото-цахилгааны хавтан, салхины турбин, гадна сүүдрэвчийн төхөөрөмж, ус хуримтлуулах систем зэргийг төлөвлөсөн байна. Хотыг бүхэлд нь харж болох дэлхийн хамгийн өндөрт тооцогдох тавцан 500 метрийн өндөрт буюу 120-123 дугаар давхарт байрлана. Харин 122 дугаар давхарт тэнгэрийн кафе байхаар төлөвлөсөн. Lotte World Tower нь энэ оны 10-р сард баригдаж дуусах төлөвтэй байна.


 

Moto.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.