Түргэн тусламжийн төвийн дуудлага эрс нэмэгджээ

Ойрын өдрүүдэд хэт халуун болсноос 103 тусламжийн төвд хандах дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээлж байна.

Тус төвд наадмын дараа өдөрт 800 гаруй дуудлага хүлээж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 900 гаруй дуудлага ирэх болсон нь нийт дуудлагын 10 хувь буюу 100-150 орчим иргэдийн дуудлагаар нэмэгджээ. Монгол Улсын нийт нутгаар цаг агаар +33-аас +39 хэмд хүрч аагим халуун үргэлжилж байна.

Агаарын хэм хэт халуун болсноос хүний биед олон төрлийн хямрал, өөрчлөлтүүд илэрдэг. Тиймээс ч энэ өдрүүдэд тус төвд ямар нэг хууч өвчтэй хүмүүс болон өндөр настан, жирэмсэн эхчүүд, газар шорооны ажил эрхэлдэг ажилчид, бага насны хүүхдүүд, архи дарс хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс ихээр хандаж тусламж авч байна.

Хууч өвчтэй даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух. Мөн иргэд чухал ажилгүй бол өглөө 10-аас 16 цагийн хооронд гадуур гарахгүй байх. Хэрэв гадагш гарах шаардлагатай бол нарны малгай өмсч, нарны шүхэр хэрэглэж, шингэн юм сайн ууж байхыг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зөвлөж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.