Цагаан эрвээхий гэрэлтэй газар өндөгөө шахдаг

Олон нийтийн цахим сүлжээгээр Сибирийн " Хүр Өрөөсгөл " эрвээхэйн нүүдэл нийслэлд нүүдэллэн орж ирж байгаа талаар мэдээлж байна.

Цагаан эрвээхий яагаад ингэж олширсон талаар холбогдох албаныхан “Хүр эрвээхийг цагаан эрвээхэй гэдэг. Энэ эрвээхийний экологи, биологийн гол онцлог бол гэрэлд их дуртай байдаг. Гэрэлтэй газар өндөгөө шахдаг. Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /, ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг  байна.

Эрвээхийний шатандаа их хол газар нүүдэллэдэг юм. Хотын гэрлийг дагаж орж ирж байгаа болохоор ингэж ихээр үзэгдэж байгаа хэрэг. Уг нь бол ой мод, хад чулуундаа өндөгөө шахах ёстой. Урьд нь хүр эрвээхийний олшрох үе нь 12 жилийн зайтай байдаг байсан. Харин цаг агаарын дулаарлаас болж олшрох үе нь ойртож байна. Одоо ямар ч байсан долоон хоног vргэлжлэх байх. Зуслангийн айлууд, хотын орон сууц, байшингийн ан цав, дээвэр туургаар ихээхэн шавж өндөгөө шахаж байна.  Бээлий өмсөөд цагаан эрвээхийний өндгийг устгах хэрэгтэй. Нүцгэн гараараа болохгvй, өндгийг нь устгахгvй бол хойтон жил хvр хорхой болоод ой модыг ихээр устгах болно” гэсэн юм.

Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.
 
Г.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.