38000 малчинд 147 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 40929 малчин 159 тэрбум 178.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн байдлаар нийт 38203 малчинд 147 тэрбум 65.6 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.

Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.