А.Жуков: ОХУ-ын тамирчдыг олимпоос хасаж буй нь шудрага бус явдал

Бразил улсын нийслэл Рио-де-Жанейро хотод болж байгаа ОУОХ-ны ээлжит чулган дээр Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч А.Жуков үг хэлэхдээ “ОХУ-ын тамирчдад шудрага бус хандаж байгаа явдал болж байна.

Манай тамирчдын сэргээшийн шинжилгээг гадаадын сэргээшийн шинжилгээний олон лабораториар хэдэнтээ давтан шалгасан. Гэвч Е. Исинбаева, С.Шубенков гээд олон арван тамирчид “цэвэр” байхад олимпийн наадмаас английн иргэн К.Ридийн удирддаг ВАДА, Олон улсын сэргээшийн агентлагаас томилсон Хараат бус нэртэй “хараат” комиссийн дарга, канадын профессор Р.Макларен гэгчийн илтгэл гэгчид нэр нь дурдагдсан хэргээр оросын олон арван тамирчдыг олимпийн наадмаас хасаж байгаа нь шудрага бус явдал юм. Энэ бол ялгаварлан гадуурхалт! Энэ бол дэлхийн зиндааны оросын олон арван тамирчдын сүйрсэн амьдрал, алдагдсан амжилтын тухай яригдаж байгааг ойлгох хэрэгтэй. Иймд олимпийн хөдөлгөөнд гаднаас үзүүлж байгаа санаанд багтамгүй даралт шахалтыг эсэргүүцэж олимпийн хөдөлгөөнийг хагалан бутаргах боломжийг олгохгүй байхыг Та бүхэнд хандан уриалж байна. Цэвэр тамирчдыг хамгаалахад чиглэсэн шийдвэрийг бид гаргах ёстой.” гэжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gEREL 2016-08-04 05:32:35
    TEGJ L BG L DEE.., IH AYNII UMNU YU GEDEG BILEE/// UDAHGUI TANAI ORNII UMNU TOM UUCHLALAT GUINA!!!! ENE BOL TUUH YUMAA/aUGAA IH oROS ORON MANDAN BADRAGEE!!!!
    103.57.93.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Олимпийн харти 2016-08-03 08:47:33
    Ялгаварлан гадуурхах нь хартийг ноцтой зөрчиж буй үйлдэл. яс тоолбол америкчууд олон медалиа хураалгасан. Ийм даруулга шударга бус хуйвалдаанд орос дарагдахгүй....
    182.160.36.90
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-08-03 03:37:54
    orosuudad daruulga heregtei
    202.9.41.171
    Мэдэгдсэн Хариулах