Анхдугаар чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 11 цагаас эхлэн хуралдана. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг  Төрийн албаны орон тооны гишүүдийг томилох талаар өмнөх УИХ-аас гаргасан тогтоол хүчинтэй хэвээр байгаа, нөгөө талаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй эдгээр хүмүүс өргөдлөө албан ёсоор өгөөгүй, ээлжийн амралттай байгаа, түүнчлэн холбогдох танилцуулга бүрэн биш байгаа учраас тус намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан. Хуралдаан даргалагчийн зүгээс ажлын гурав хоногийн завсарлага өгсөн нь өчигдөр дуусгавар болсон юм.

Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаах юм байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.