Жуулчлалын салбарын балаг

Аялал жуулчлал гэдэг онгон дагшин байгальтай, нуүдэлчин соёлоо өдий хүртэл хадгалж байгаа манай улсын хувьд ногоон мөнгө зулгааж болох нэг салбар.
 
Тиймдээ ч энэ салбарыг хөгжүүлж, жилдээ Монголд ирэх жуулчдын тоог нэмэхийн төлөө үе үеийн дарга, сайд нар ажиллаж байгаа байх. Харамсалтай нь манай жуулчлалын салбар одоохондоо хөгжсөн юм алга. Монголд ирсэн ихэнх жуулчид нутагтаа очоод зам харгуй, дэд бүтэц, орчин ахуй нь хөгжөөгүйг ам уралдан ярьж, муулдаг байх.
 
Нөгөө талаар хөгжөөгүй жуулчлалын салбар эдийн засгийг тэлэхээсээ илүүтэй байгаль орчинд балаг тарьж байна. Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэж цэцэн үг уралдуулдаг ард түмэн. Тэгвэл жуулчдын тоог нэмэхийн төлөө гэж худлаа лоозондож байхаар эхлээд орчин нөхцлөө сайжруулмаар байна.
 
Ганцхан жишээ л энд татъя. Архангай аймгийн нутагт байх үзэсгэлэн Тэрхийн цагаан нуур жилийн жилд л хүн ихтэй байдаг газар. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчлал илүү их хөгжиж байгаа болохоор монголчууд өөрсдөө Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Эрдэнэзуу хийд гэх мэт олон газраар аялдаг болсон. Тиймдээ ч жил ирэх тусам Тэрхийн цагаан нууранд очиж амрах иргэдийн тоо эрс өсч байна. Үүнийхээ хэрээр тэр сайхан байгаль сүйдэж эхэллээ. Нуурын эрэг дагуу эргэн тойрондоо хүний ялгадасаар дүүрч байна. Дэрээс нь элдэв хог хаягдлаар дүүрчихсэн. Тэр нь хийсч голдоо ороод л. Өнөөх аялал жуучлал огт хөгжөөгүйн гай. Архангай аймгийн, эсвэл Тариат сумын удирдлагууд аялал жуулчлалд огт анхаарахгүй байгаагийн ч гай байх.
 
Уг нь жаахан анхаарчихад л болно шүү дээ. Тариат сумын удирдлагууд нэг хүм томилоод, ажиллуулчихаа ч дээ. Тэгээд нуурын эрэг дагуу, уснаасаа жаахан зайтай хэд хэдэн жорлон барьчих. Гүнзгийхэн нүх ухаад, аятайхан модон жорлон хэдийг барьчихад чинь ядаж л очиж байгаа хүмүүст хэрэгтэй. Дээрээс нь байгаль орчноо бохирдуулаад байхгүй амар. Тэгээд хогийн сав нэлээд хэдийг байрлуулчихмаар байгаа юм. Мөн эрэг дагуу тодорхой хэдэн газарт л майхан саваа барьдаг байлгамаар байна. Тэр газартаа л бариулдаг, тэгээд тав, арван мянган төгрөгийн хураамжтай байг, хамаагүй. Тэр мөнгөөрөө тухайн орчноо анхаарч ажиллаж байгаа хүнээ цалинжуулдаг байвал зүгээр биз дээ. Ингээд нэг эзэнтэй болгоод өгчихвөл арай л дээр.
 
Тэгэхгүй бол одоо ямар ч эзэнгүй болчихоод, хэн дуртай нь очоод, хаа хамаагүй газар майхан бариад, хогоо хаяад, биеэ засаад, байгаль орчноо бохирдуулаад байна. Ядаж байхад тэр хавьдаа жуулчны бааз гэхээр юм цөөн болохоор иргэд майхнаа барьж буудаллахаас өөр яах билээ. Ингээд орчноо бохирдуулаад, тэр сайхан нуурын үзэсгэлэнг дарж байгаа юм. Тиймээс эзэнтэй болгоод, тэр нь очсон жуулчдад шаардлага тавиад, хог хаягдлыг нь эмх замбараатай хаяулаад байвал аятай юу. Энэ чинь л аялал жуулчлал хөгжихийн эхлэл. Ядаж л гадаадын жуулчид очиход ч бие засах цэвэрхэн 00-той байвал хэрэгтэй биз дээ. Иймхэн ажлыг зохион байгуулахад заавал улс хараад байх шаардлага байхгүй. Аймаг, сумын сэтгэлтэйхэн удирдлага л багахан чармайлт гаргахад л бүтчих ажил. Яахав, эхлээд модон 00 барих, хогийн цэг байгуулах, майхан барих, мапган зогсоох талбайг бага сага хашихад хэдхэн төгрөгийн хөрөнгө оруулалт орно биз. Дараа нь ирсэн иргэдээс тав, аравхан мянган төгрөг татаад л босгоод авчихна шүү дээ.
 
Ингэж л байгалиа хамгаалж, аялал жуулчлалаа ч бага саг хөгжүүлэхгүй бол зөвхөн Тэрхийн цагаан нуур гэлтгүй бүхий л газар хүний ялгадас, хогоор дүүрээд байна.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • быыыб 2016-08-03 15:52:10
    яамныхан тэнд очоод хүмүүсийн тарьсан хогийг түүх үү , тэгээд??? угаасаа аялж жуулчлаад байгаа хүмүүсийн ухамсар мэдлэг туйлын дорой байна шүү дээ
  • zochin 2016-08-03 15:22:46
    Gants Arx bish juulchnii gazruud orchnoo uilchilgeegee saijruulj hatuu duremtei ajillah htei Nogoo talaar Mongolchuud bid soeltoi ayalj amarch surmaar bna aa
  • зочин 2016-08-03 07:47:30
    БОЯ гэж үеийн үед юм хийдэггүй яамыг татан буулга,
  • жэнг 2016-08-03 07:35:55
    яам төмгынхан өрөөнөөсөө гарч ажлаа хий л дэ
  • zoloo 2016-08-03 06:40:31
    Haa saigui noiliin asuudl hund baigaa shude, ehleed oorsdoo goe noil, tsever bie zasaj suraad hesej tenemr dee, oorsdiigee uls ornoo zov hogjuul, hun avaach!...
  • Бодлого байна уу? 2016-08-03 03:09:26
    Яамнаас нь эхлээд аялал жуулчлалын салбарт анхаараач. Бодлого хэрэгтэй. Яамны ажилтангууд нь зохион байгуулах ур чадвар үнэндээ алгаа. Маргад даргыг сольж үзээ ...
  • zochin 2016-08-03 03:03:01
    hobsgol iamag geg bas anhaarah heregtei bolson baina ter saihan baigalaa tom dalaigaa hamgaalg hairlahgoi bol hezuu boloh nee soel geg daanch alga aa
  • зочин 2016-08-03 02:13:26
    Энэ үнэхээр ичмээр асуудал байдаг. Дагуулж яваа гадаадын хүмүүс биеэ засий гээд байдаг ОО байдаггүй. үнэхээр хэцүү.
    • tiim shuu 2016-08-03 15:25:04
      zuulchhii gazruud mongo abahaa l bodhoos oor uym hiihgui bna Mongolchuud oorsdoo zob bolobson amarch suriya ichmeer bna
  • irgen  2016-08-03 01:20:06
    00 00 00 00 0 0 yasan hetsuu gej sanana juulchdiin baaz ene ter in humuus bie zasdagiig martchihdag yu bna lee