Давхар дээлний суганд хавчуулагдсан дэд сайдууд

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж, тодрууллаа. Үүнд:

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр
-Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
-Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
-Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр
-Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
-Барилга, хот байгуулалтын сайдад М.Батбаяр
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Ц.Батбаяр
-Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
-Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад ТАубакир
-Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нарыг дэмжихээр болсон байна. Эдгээр нэр дэвшигчдийг ард түмэн хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй доог тохуу хийх болов.
 
Үнэндээ ч МАН-д дэд сайдаар ажиллах хүн эднээс өөрөөр алга гэж үү дээ гэмээр хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байх юм. Дэд сайдын суудлыг ард түмэн гомдогсдод зориулсан албан тушаал гэцгээдэг. Тэгэхээр ийм өчүүхэн “амьтад” намдаа гомдож, хаалга савж гүйгээд байсан болж таарах нь. Эсвэл эртэй чадалтай, эрдэмтэй номтойд нь намдаа өргөн барих зоос байхгүйгээс цүнх баригчдад боломж олдож буй хэрэг юм болов уу. Ихэнх нь салбартаа танигдаагүй, хэн ч мэдэхгуй, сураггүй нөхдүүд байна гэх бухимдал хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж эхэллээ. Эднээс хэд нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давахгүй өвдөг шороодохыг одоогоор хэлж мэдэхгүй нь. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд хүргэе.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр

 
Энэ эрхэм бусад дэд сайдуудыг бодвол салбартаа төдийгүй нийгэмд танигдсан нөхөр. Сайнаар ч, саараар ч тэр. Эхнэрийнх нь тарьсан балаг багагүй шуугиан дэгдээж зарим талаар түүний нэрийг сэвтээж орхисон болохоос бусдаар харьцангүй нэр цэвэр явсан улстөрч.
 
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд ном бичиж байгаа нэрээр өссөн, төрсөн нутаг Булганаа хэдэнтээ тойрч, УИХ-д нэр дэвших сурталчилгаагаа мөлхөө маягаар хийсэн ч нутаг нугынхныхаа дэмжлэгийг авч чадаагүй билээ. Харин Булган аймаг дахь МАН-ын дарга Н.Бат-Эрдэнэ нь түүнийг чирч улстөрд дахин хөл тавиулсан нь энэ.
 
Нэр дэвшигч Ё.Отгонбаяр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан байдаг. Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан.

 
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

 
УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба руу шилжсэн намтартай. Ер нь тэрбээр улс төрд байтугай намдаа ч танигдаагүй нэгэн. Ямар сайндаа журмынх нь нөхдүүд ямар сургууль төгссөнийг нь ч мэддэггүй.
 

Гадаад хэргийн дэд сайд Г.Тэнгэр
 

Намынх нь нөхдүүд түүнийг “япон” Тэнгэр хэмээдэг юм билээ. Тэрбээр хоёр дахь их сургуулиа Японд төгссөн учраас тэр байх. Энэ эрхэм 2005 оноос улстөрд хөл тавьж, МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагаар хэсэг гүйсний шанд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилдааны албаны даргаар томилогдсон.
 
Улмаар 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан. Г.Тэнгэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн фракцийн хүн гэлцдэг. Төрийн албанд зүтгэсэн туршлагаар маруухан гэж хэлж болно. Түүний намтын хуудаснаа 2000-2001 Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн гэсэн ганцхан өгүүлбэр байна лээ.

 
Сангийн дэд сайд Х.Булгантуяа

 
Улс төрд мөр байтугай нэр нь ч дуулдаагүй ийм нэг хатагтай Монгол Улсын нэгдсэн төсвийг зангидах боллоо. БНХАУ-д бакалавр, АНУ-д магистр хамгаалсан гэхээр боловсролын тухайд гологдохооргүй харагдаж байгаа ч амьдрал дээр тэр тусмаа төрд нэг ч өдөр алба хашиж байгаагүй. Ерөнхий боловсролын ахлах сургуулиа хүртэл Австралид дүүргэжээ. Оюутолгойд ХХК-д төслийн менежер, Петровис ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бүсгүй хэний ч юм дэмжлэгээр цойлсоор Сангийн дэд сайд болох нь. Монголчуудын эгэл боргил амьдралыг мэддэг л байгаа даа. Цалин хангамж сайтай газраас тоолоход тооны машин шаардлагатай цалин авч байсан хүнд “Атар” талхыг хувааж авдаг ард түмний амьдрал сонин байх биз.
 

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

 
МАН-ыг ядарч тэвдэж явахад нь өмөг түшиг болж тэвнээр тусласныхаа шанг тэрбээр ийн эдэллээ. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд хоточ “банхар”-ын үүргийг өөрийнхээ хэмжээнд чадлаараа гүйцэтгэсэн залуу. МАН-ыг дагавал хоолтой гэдгийг нь “Улаанбаатар” радиогийн захирал хадам эх нь зөвлөсөн гэх сураг байдаг юм. Чихээр сонссон биш, явган л яриа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг “шилэн”  Цогоо л гэцгээдэг юм. Яаж яваад ийм хочтой болсныг нь өөрөө л мэдэх байх даа. Зам тээврийн салбарт жинхэнэ инженер хэрэгтэй баймаарсан, уг нь.
 

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга

 
Энэ салбарыг хоёр шинэ хүн удирдаж, чиглүүлэхээр болжээ. Сайдынх нь тухайд салбартаа мэргэжилтнээр ажиллаж байсан гэхээр Т.Гантулгыг бодвол анхан шатны мэдлэгтэй байх. Харин дэд сайдын хувьд пи-ар-д илүү мэргэшсэн нэгэн. МАН-ын ирээдүй болсон залуу боловсон хүчнүүдийн нэг хэмээн ахмад гишүүд нь тоож, МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ын хэвлэл, мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн улстөрч. Харин төрийн нарийн бичгийн даргаар боломжийн ажилласан хэмээн салбарынхан нь дүгнэсэн удаатай.
 

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Монгол Улсын Шадар сайдаар ажилласан хугацаанд энэ эрхэм ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдах хэмжээнд очтолоо албан тушаалын хувьд суга өсч байгаа нь сайн ахын нөмөр нөөлөг үү эсвэл МАН-д тэрбумаар нь хандив өргөсний шан уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за. Хувь хүнийхээ хувьд зөөлөн аядуу хэмээн хамт алба хапшж явсан нөхөд нь үнэлдэг юм билээ. Ямартай ч түүнийг азтай, албан тушаалын одтой аавын хүү гэхээс өөр юу өгүүлэх билээ.
 

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Мөнгөнчимэг

 
Сонсогдоогүй нэр, үзээгүй зүс гэж түүнийг хэлж болно. Үнэндээ нийгэм түүнийг мэдэхгүй ээ.Харин МАН-ын удирдах зөвлөлийнхөн л мэдэх байх. АМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга гэснээс өөр танилцуулга олдсонгүй. Энэ том байгууллагыг удирдаж явсан хүн юм бол элдэв арга хэмжээн дээр ямар нэг байдлаар үг хэлж байсан баймаар. Гэвч алга. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам бол Монгол Улсын өдөр тутмын амьдралыг чилүүлж авч явах, ачаа үүрэг гол салбар билээ. Тиймээс МАН түүнийг бүсгүй хүний өрөвч, зөөлөн зан ааль энэ салбарт хэрэг болно, ухаан дээр ухаан нэмнэ хэмээн томилсон нь гарцаагүй.
 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэн

 
УИХ-ын гшпүүн асан Х.Бадамсүрэнг телевизээс салдаггүй ахмадууд бол андахгүй. Бас адуунд дуртай нэгэн нь нэртэй уяач гэдгээр нь сураг дуулсан биз. Өмнөговийн гаралтай энэ эрхэм аль ч төрд тал алдаггүй сүүхээтэй нэгэн. Өнгөрсөн хавар “Бэрэн” группт зөвлөхөөр ажиллаж байгаа, төмрийн хүдрийн үнэ буурлаа гээд тууж явсан. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гэвэл Х.Бадамсүрэн гуайн нэр хамгийн түрүүнд дуулдах байх.
 
Үнэнийг өчихөд, “Бор-Өндөр”- ийн уурхайг элгээр нь хэвтүүлсэн тэрбээр уул уурхай тэр тусмаа хүнд үйпдвэрийн салбарыг авч явна гэдэг юу л бол. Түүний оронд Х.Балсандоржийн нэрийг дэвшүүлсэн бол МАН нэрээ баасдахгүй байсан байж мэднэ.
 

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

 
Улс төрийн хүрээнийхэн “Алимаа”хэмээн цаашлуулдаг энэ нөхрийг М.Энхболдын хүн гэдгийг нь түмэн мэднэ. МАН-ын даргын суганд хавчуулагдсаар өнөөдрийг хүрсэн тэрбээр М.Энхболдыг түшсэнийхээ шанг бүхий л талаар эдэлж яваа. Сайнаар ч, саараар ч тэр. Сая илүү хүн амтай их хотын Засаг ноён хэмээн хүндлүүлж явсан тэрбээр нэг л өдөр хар гэрт хоригдож, үйлээ үзсэн. Харин өдгөө “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдгээр туг барихаар болж, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад нэр дэвшлээ. Ц.Батбаяр МАН- ын даргыг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед Багахангай дүүрэгт байгаль орчны байцаагчаар ажиллан улаан өнгийн “ЯВА” мотоцикль унан харайлгаж явсан юм шүү дээ.


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн

 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр 2010 онд эрүүгийн хэрэгт татагдаж байсан тухай мэдээлэл цахим ертөнцийн архивт хадгалагдаж байгаагаас үзвэл нэр цэвэр нөхөр биш аж.
 
Энэ тухай NEWS.mn сайтаас үзэж болно. Түүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа 75 тонн мах устгалд оруулалгүй эзэнтэй нь хуйвалдан зах зээлд борлуулсан хэрэгт холбогдож байсан байх юм. Үнэндээ ч түүнийг уг албан тушаалыг хашиж байх үед орос гуравдугаар сургуулийн хүүхдүүд үдийн хоолондоо хордож, нэгдүгээр төрөхт хүйн халдюар гарч байсныг сануулахад илүүдэхгүй болов уу.
 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир

 
Тэрбээр Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байв. Түүний аав Монгол Улсын гавьяат механикжуулагч байсныг сэлэнгэчүүд андахгүй. Газар тариалангийн салбарын жаргал зовлонг мэдэх хүний нэг хэмээн дэмжих нэгэн байхад сайн эцгийн нэрийг гурав худалдаж яваа толгой хэмээн үл тоох хүмүүсч байх л юм.
 
Түүний талаар цахим ертөнцөд “МАН-ын даргын үүдэнд салаавч үзүүлсэн” тухай мэдээлэл нэр цэвэр, ирээдүйтэй улстөрч байж мэдэх юм гэсэн дүгнэлтээсээ ухрахад хүргэлээ.
 
Эцэст нь тэмдэглэхэд, давхар дээл өмсгөхгүй хэмээн сүржигнэж байсан МАН хэлснээсээ ухарч, давхар дээлийг дээдэлсэн төдийгүй даржин сайдуудаа сугандаа хавчуулаад шил даван одох нь тодорхой боллоо. Замдаа хэд бүдэрч хөгөө чирэх юм бол доо.

Монголын мэдээ
Х.Норжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-08 05:19:04
    Ё. Отгонбаярын орооцолдсон авлигын хэргүүд одоо ч бүрэн шийдэгдээгүй л байна. Очиж очиж энэ луйварчин байх даа яах вэ дээ. Харин бусад нь бол болж байна
  • зочин 2016-08-03 15:25:09
    Энэ хэдэн сайдуудаас суудалдаа тохирч байгаа сайд бол ганц л Отгонбаяр байна бусад нь ч мэдэхгүй ээ уг нь Отгонбаяр дэд биш үндсэн сайд л болох хүн дээ
  • zochin 2016-08-03 15:06:38
    ochij ochij dulaamdorj ded said gexeer ene MAN udaxgui yum bnao. daxij songuuli zarla. iim chadvargui xuneer ded said xiilgedeg bolovson xuchingui boljee dee M ...
  • Zochin 2016-08-03 10:56:58
    Mungunchimeg heden jil gadaadad tenej yabsan l huuhenshdee. Ulsad 1 ch jil ajilj uzeegui zugeer l nam dagaj guij bgaad l said bolchih yumdaa huurhii gej
  • arai heternee 2016-08-03 09:02:36
    Homtoibayrt huuhniig ni hurtel beldej ugch. Gazriin naimaachin Ulaan hatsart Batbayr, EM-n saidad 75 tonn mah ustgald oruulalgui huivaldaj avsan Byambasuren
  • tuuu 2016-08-03 08:49:09
    Ene muuhai gazriin naimaachin ulaan hatsart Batbayariig bolich eeeeeee. MAN liivarchinguudsa said bolgoh oo bolil doooooo
  • Итгэл алдаж эхэлж бна шүү  2016-08-03 05:32:39
    MАН нам үнэхээр мэдрэмжгүй юм ард түмэн нь дургүйцээд бхад л мөнхийн энэ суудалдаа байх юм шиг өөрсдийнхөөрөө улайраад зүтгүүлээд байхын томилж бгаа сайдууднь
  • Me 2016-08-03 04:27:30
    Neg nam dangaaraa zasgiin erhend garchaad bhad ded saiduud yostoi urelgen zardal bmaar. Hoolond oroh l gej said boldog yum bhdaa
  • balag 2016-08-03 04:19:26
    Zodoochin Hurelsuh zasagt yamar heregtei yum be?
  • zochin 2016-08-03 03:30:43
    estoi mergjliin bus zasgiin gazar bndaa...zvgeer haad vzeheesdee,neg uliral duusahad l tar n tanigdah biz.
  • zochin  2016-08-03 02:43:22
    yamnii ded saidad ajil xiij chadax xun tawina shuu. xodolmor niigmiin xamgaalaliin ded said ajil uureltsej xiij chadax uu. chadaxgui bol neg xunii achaa ixesne
  • fhfghfgh 2016-08-03 01:54:35
    nerteigeer ni ug hel oilgodog nohoi hawgui deer bh shuu
  • Зочин 2016-08-03 01:45:56
    Мэдэхгүй хүнд 4 жилд салбар унагах хурдан, Батбаяраар яах нь бэ чадахгүй нь тодорсон дахин төрөхгүй л бол мэдлэг хүрэхгүй хүн, МАН боловсон хүчин муутай юм бн...
  • zochin 2016-08-03 01:30:26
    ZA ENE ZASAG TURCH GULUN ENKHBOLDYN DURAAR CHI NEG ZAWKHARCH BAINA DAA , KHOTOCH BANKHAR SHIG BAIDAG NUGUU ORILOO NYAMDORJI YASAN BE?...
  • Ee Ulaan tugnuudaa 2016-08-03 01:21:37
    Ene MAN yu bolood b naa ер ойлгохоо больж б на, эд нарыг хаанаас олсон юм болоо Нэг бол хэн ч мэдэхгуй эсвэл ашиг сонирхолын зорчилтэй товаршууд байх юм, тун т...
  • цэцэг 2016-08-03 01:18:36
    энэ нийтлэл бичсэн хүний үгсийн санд олигтой үг байдаггүй юм уу Эсвэл мэдлэг боловсрол муутай юмуу Манайхан Бие биедээ урам хайрлан амьдарцгаая
  • bat 2016-08-03 00:47:09
    xuuxemseg saidiin ded said xuuxen bdag ymu uu