Ноён доллар “Мэргэжил”-ийн засагт захирагдах уу
Ам.долларын ханш өнгөрсөн өдрүүдэд огцом өсч байна. Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэжилсэн өсөлт үзүүлсээр өчигдрийн байдлаар  2090 төгрөгтэй тэнцээд байна. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2086 төгрөгөөр зарагдаж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2090 төгрөгөөр зарж байна.
Шинэ хичээлийн жил ойртож байгаа тул ам.долларын ханш улам өснө гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байгаа юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард 2000-ын босгыг давж үзсэн ам.долларын ханшийг Ерөнхий сайдын Дубайд хийсэн айлчлал, Засгийн газрын бондын ачаар түр хугацаанд тогтвортой барьж байсан ч дахин өндөрөө аваад байна.

Шалтгаан нь юу вэ?

Мэдээж гадаад худалдаа алдагдалтай, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж байгаа. Долларын нийлүүлэлтэд эерэгээр нөлөөлдөг гол хүчин зүйлс бол гадаадийн хөрөнгө оруулалт.

Тиймээс шинэ засагт эхний ээлжинд ам.долларын ханшийг бууруулах тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Уг нь бол энэ цаг үед ам.долларын ханш хамгийн тогтвортой байдаг. Гэвч ийнхүү өссөөр байгаа нь манай дотоодын экспортын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сул байгаагийн нэг илрэл нь энэ юм.  Хэрэв дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг гадаад зах зээлд хангалттай хэмжээнд экспортолж чаддаг байсан өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байх нь тодорхой байв.

Бид уул уурхайн түүхий эдэд найдсаар ам.долларын цулбуурыг “алдчихлаа”. 

Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч болж, наад захын бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон үед л төгрөгийн ханш унахгүй байх тухай эдийн засагчид хэлдэг.

Иймээс хамгийн эхэнд өөрсдөөсөө хамаарах боломжтой  үйлдвэрлэлээ дотооддоо хөгжүүлж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах чиглэлд анхаарах хэрэгтэй байгааг шинэ Засгийнханд сануулахад илүүдэхгүй биз.

Нэг үгээр гадаад зах зээлд борлуулах чанартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор нэмэгдүүлж,  олшруулах шаардлагатай байна. Хэдийгээр эрх баригчид энэ тухай ярьж, амлалт өгч, УИХ-д суудаг ч бүгд “мартчихдаг”. Дөрвөн жилийн дараа дахин ярьсаар гарч ирдэг.

Иймээс “Мэргэжил”-ийн гэх засаг энэ тал дээр төлөвлөсөн ажлаа шуурхай гүйцэтгэх л чухал байна. Монголчуудад үр тариа, хүнсний ногоо, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт хийж, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.  Энэ бүхнийг харж, хийж хэрэгжүүлэх ажлаа эхлүүлэхгүй бол Ж.Эрдэнэбат таны “Мэргэжил”-ийн засаг ам.доллартын ханшид нам цохигдох гээд байгааг анзаарсан биз.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saraa 2016-08-10 13:59:22
    Ene dollor zasag zahirdaggui ym ged bga man neg amisga bga biz
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-07 02:38:09
    Сэтгүүлч ээ эдийн засгийн боловсрол муутайгаа битгий гайхуул. Долларыг засаг захирдаггүй юм
    103.229.122.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-08-04 11:43:53
    Энэ нэг бялдууч байх. Бүхий л бузар булайн автор АН болж, ард түмэн сонголт хийсэн байхад. Хөгийн юмнууд бичиж хэхэ яахав дээ дур эзнээ голохгүй гэж
    59.153.113.138
    Мэдэгдсэн Хариулах