Шахааны бизнесийн сүлжээ ил болов уу

Монгол Улсын хамгийн том татвар төлөгч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь монголчуудын мэдэлд шилжиж ирсэнд зарим хүн эгдүүцэн бухимдаж байна. Бухимдлаа цахим ертөнцөөр илэрхийлж, багтрах шахам буйгаа зарим нь бүр ил зарлаж орхив. Ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь ердөө л шахааны бизнес нь хумигдаж, төрд үнэтэй бараа, материал “нийлүүлэх” гэсэн төлөвлөгөө нь нурж унасантай холбоотой гэвэл хол зөрөхгүй.

Төрөөс төрсөн тэрбумтан гэх ойлголт угтаа тендер болон шахааны бизнестэй шууд болон шууд бусаар холбогдсон байдаг. Энэ боломж нь хаагдсанд, “Эрдэнэт” үйлдвэр бизнесийн шударга зарчмаар ажиллахаар болж байгаа нь шахааны бизнест гаршсан хэний ч уур бухимдлыг асаах нь лавтай. Тэвчээр нь алдарсан, шахааны бизнес эрхлэгчид эх орончийн дүрд тоглож эхэллээ. Бизнес нь гарцгүй болсон тул аргагүй байдалд орж байгаа нь энэ. Шулуухан хэлэхэд тендер нэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг орлогоос “идэж” ирсэн хүмүүс өнөөдрийн нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй байна.

Монгол Улсын төсөвт таван их наяд төгрөг оруулж, 1.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд бизнесийн зарчмаар ажиллах суурь нөхцөл нь бүрдсэн. Энэ нь зах зээлийн эдийн засагтай нийцэж буй юм.

100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотыг бий болгосон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын тал эзэмшиж, үлдсэн хувь нь Оросын талын мэдэлд байсан нь сар гаруйн өмнөх зураглал. Тэгвэл өнөөдөр тус үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монгол Улсад бүртгэлтэй, үндэсний компани зохих журмынх нь дагуу ОХУ-ын “Ростех” корпорациас худалдан авсан.

Эл 49 хувийг монголчууд авах нь олон жилийн турш мөрөөдөл төдий байж ирсэн. Харин талууд харилцан тохиролцож, бизнесийн хэлцэл нааштай үр дүнд хүрснээр ямар ч байсан “Эрдэнэт” үйлдвэр Монголынх болсон нь олзуурхаад барамгүй. Шахааны бизнес, хүнд суртал, улс төрийн нөлөөлөл “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг тодорхойлж, зах зээлийн зарчмаас гажсан үйлдэл, үйл ажиллагаа явагдаж байсныг одоо нуух шаардлагагүй боллоо.

Өндөр өртөгтэй үйлдвэрлэл явуулж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны зардал улам нэмэгдэх болсон. Цаашдаа үйлдвэрлэлийн өртгөө бууруулж байж ашигтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Учир нь ордын нөөц багасаж, олборлолт явуулах зардал улам нэмэгдэх болсныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байсан. Үүний зэрэгцээ олон улсын зах зээл дэх зэсийн үнэ тогтвортой бус, уруудсаар байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн боломж, бололцоог тэр хэмжээгээр хязгаарлахаар байна. Ийм үед үйлдвэрлэлээ хэвийн явуулах, өртгөө бууруулах, ашигтай ажиллахад шинэ менежмент шаардлагатай байгааг зарим эдийн засагч хэлсээр байгаа.

10 мянган төгрөгөөр авдаг барааг үйлдвэрт 30 мянган төгрөгөөр нийлүүлэх нь шахаан бизнесийнхэнд алга урвуулахын дайтай амархан. Энэ шахааны бизнесийн ул мөр цаашид улам хумигдаж, үгүй болох ёстой. Харин шахааны бизнесийн үр дүнд нэгж бараа тутмаас 20 мянган төгрөгийн ашиг олдог байсан эх оронч дүр бүтээх гэж оролдох ашиг хонжоо хайгчид л мухардалд орох нь дамжиггүй. “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес л хийдэг компаниудын төлөөлөл шургалсан гэж хэлдэг нь ортой. Тэр хүмүүс л өнөөдөр хүнд байдалд орж, үйлдвэрийн Оросын талын 49 хувь монголчуудад ирсэнд багтарч үхэх дээрээ тулж явна.

Далд бизнест тендер нэрээр шургалсан этгээдүүдийн гар хөл “үүрлэсэн” уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өдгөө илүү ухаалаг ажиллах цаг ирлээ. Энэ хэрээр татвар нэмэгдэнэ гэсэн үг. Бизнесийн үйл ажиллагаа ч шударга явагдана. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, худалдан авалт бүр нь шилэн байна гэсэн үг. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд илүү том боломж нээгдэж байгааг илтгэнэ.

Өндөр үнэтэй шахааны бизнес “Эрдэнэт” үйлдвэрийн зардлыг нэмэгдүүлж, орлогыг хувааж, татварын хэмжээг бууруулж байсан нь үнэн. Тэгвэл өнөөдөр тус үйлдвэрийн засаглал сайжирч, 49 хувь нь монголчуудад, Монголын хувийн хэвшилд ирсэн нь хаалттай байсан олон асуудлыг нээлттэй болгож байна. Нээлттэй болохын хэрээр шахааны бизнес хумигдах нь гарцаагүй. Үүнийг дагаад хэмнэлт аяндаа бий болж, үйлдвэр техник технологийн шинэчлэл хийх хөгжлийн зам өргөснө. Санхүүгийн хувьд ч шилэн байх боломж бүрдэнэ гэсэн үг.

Энэ бүхэн эргээд Монгол Улсын хөгжилд, монголчуудын амьдралд хамгийн их өгөөжтэй гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. “Эрдэнэт” бол томоохон үйлдвэрлэгч төдийгүй томоохон худалдан авагч. Худалдан авалтын үнэ бодитой, хэмнэлттэй байх нь зэсийн өртгийг хямдруулах гол гарцын нэг юм. Гол гарцыг улам өргөсгөж, бодитой үр дүн гарахад шахааны бизнес шахагдах нь хамгийн чухал билээ. 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2016-08-03 07:30:50
    Элбэгдорж, Мэдрээ 2 баяжжээ
  • Олигарх 2016-08-03 06:07:21
    Эрдэнэт ЭБИ, Зи нарын зарлагдаагүй өмч гэдгийг эрүүл ухаантай бол мэдэхгүй хүн үгүй байх.
  • ЗОЧИН 2016-08-02 07:52:07
    БИТГИЙН ЗАХИАЛГААР БИЧЭЭД БАЙ. ХХБ-НЫ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭЖ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НӨХӨР ВЭ. БАНКНЫ БАРИЛГА БАРИУЛААД ӨНДӨР ҮНЭЭР ХӨГЖЛИЙН БАНКИНД ШАХЧИХСАН. САЙХАНБИЛ...
  • boldoo 2016-08-02 07:27:46
    Erdnet yialdveriin ajilchidiig 45% iar tsomohtgohod belen bolson ynen shyy.Ta nar Darkhanii tomorlogiig avaad 800 ajiltanaa halsan.
  • Залаа 2016-08-02 07:22:11
    Ийм хегийн захиплгат нийтлэлээ ямар менгеерее нийтэлж байнаа. Эрдэнэт луйварчдад очих есгуй. Очих бол иргэдэд л очих естой