Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг чиглэлийн дагуу  БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт улсын болон хувийн их, дээд сургуулиудын  захирал, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын  төлбөрийг энэ жил нэмэгдүүлэхгүй байх талаар зөвшилцөж ойлголцлоо.   Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн  төдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9  сая төгрөгт хүрсэн юм.  Үүний улмаас   хувийн  зардлаар суралцдаг нийт 150980 оюутны  49 хувь  болох 73 мянга орчим оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна.  Энэ байдлаас харахад   эдийн засгийн хүндрэлтэй энэ жилийн хувьд  сургалтын төлбөрийг дахин нэмэгдүүлэх нь нийгэмд илүү их дарамт үзүүлнэ  гэж талууд үзжээ.
 

Цэцэрлэгийн хүртээмжийг улсад 16,  хотод 12 мянгаар нэмэгдүүлнэ

 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам шаардлагатай  зарим арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.
 Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албаныханд өгөөд байгаа.  Эдгээр арга хэмжээний үр дүнд  орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6,  аймаг, нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно гэж тооцоолжээ.  Өнгөрсөн  жил “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж,  3000  хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар  салбар яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм.  Уг ажил энэ хичээлийн жилд ч мөн үргэлжилнэ гэж  БСШУС-ын яамнаас мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол залуу 2016-08-02 07:00:20
    Заавал хүүхэд бүр дээд боловсролтой байх албагүй, сурч чаддаг нь сураад дундаж, муунууд нь ямар нэгэн мэргэжил эзэмшээд ажил орлоготой байх боломж бий шүү дээ
    • лхагваа 2016-08-10 04:25:21
      албагүй гэхдээ эрхтэй. харин эрхээ эдэлж чадахгүй хэсгийг өөр ямар нэгэн байдлаар мэргэжил эзэмшүүлж ажлын байртай байлгах нь улсын асуудал.
    • yag unen 2016-08-05 01:06:12
      tiim shuu dee