ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Намрын их ажил ,өвлийн бэлтгэлээ базааж байгаа энэ өдрүүдэд салбарын сайд ажлаа аваад удаагүй байгаа ч алгуурлаж болохгүй цаг нартай уралдан амжуулах, шийдвэрлэх тулгамдсан асуудлууд олон байгаа билээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөлөл болох Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны гишүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.
 


Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Салбараа мэддэг, тариаланчдын жаргал зовлонг сайн ойлгодог сайдтай болсондоо баяртай байна” хэмээгээд дэмжиж  хамтран ажиллахаа илэрхийлээ.
 
Тэрээр Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 320-350 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай.Тариаланчдын өмнө тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн гол санал нь дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайг улс тариаланчдаасаа худалдан аваад байх тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байгаа тариаланчид хөл дээрээ зогсоод авах боломжтой гэдгийг  хэлэв.
Мөн тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхэгддэг, зээл авах нөхцөл байдаггүй  үнэндээ хэдэн трактор комбайнаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй ийм нөхцөлд тариалангийн газраа өмчлөх, эргэлтэнд оруулах боломж байгаа эсэх талаар санал бодлоо илэрхийлэв. 
Салбарын сайд намын мөрийн хөтөлбөрт багтсан  үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогоо барьж, хамтран ажиллах боломжууд бий гэдгийг хэллээ.
 
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн эдгээр өдрүүдэд салбарын төлөөллүүдтэй уулзалт хийн, санал солилцон асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бурмаа шиг бай 2016-08-09 09:35:35
    аан нөгөө цантөлөг чинбаа нарын гар байх нь тариагаар дамжуулж талах бодлоготой тун муу хүмүүс шүү сэргэлэн минь дагаад навсайгад байж болохгүй шүү бурмаа шиг б...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2016-08-02 11:25:18
    Muu bandi daam garchee
    150.129.141.37
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-08-02 08:46:10
    Цандэлэг лалар чи эмэгтэй хүн дарамтлаад шантаажлаад байсан одоо 4 жилийн сайдад яасан их далдагнаж байнаа Чиний нөгөө Оросоос оруулж ирсэн будааг ургахгүй гэж ...
    202.21.117.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-08-02 08:19:53
    Zassan ideegiin kharakhad l ene khun um khiikh uu, idekh uu, medleg chadvar baigaa yu gedeg ni kharagdaj bna daa
    202.179.29.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-02 06:44:10
    ууц тавиагүй нь их юм
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах