НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх  тухай хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай  хуулийн төсөл санаачлан боловсруулж, хуулийн төсөлд санал авахаар өчигдөр /2016.08.01/ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсэж, шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гадна  үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтой юм байна.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль зэрэг хуулиудад бүрэн нийцэж байгаа аж.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-09-30 06:21:12
    Haymraliin ued ene arga hemjee zov shuu huvi hundee ch ashigtai
    103.11.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-08-02 06:35:31
    1990-2000 onyg nuhsun,odoo 2001-2010 onyg nuhvul bolloo.huulia batlaarai
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах