Оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн тоог нэмнэ

НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй өнөөдөр “Оюутан цагдаа”, “Олон нийтийн цагдаа” болон замын хөдөлгөөний “Гэрээт зохицуулагч” нарын үйл ажиллагаатай танилцлаа.

Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 2013 оноос эхлэн оюутан цагдааг ажиллуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 150 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. “Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон. Улаанбаатар хотын цагдаагийн газарт жилд 1 сая 500 гаруй, сард 4000-6000, өдөрт 100 гаруй дуудлага ирдэг. Олон улсад 10 мянган хүн тутамд нэг цагдаа үйлчилнэ гэсэн стандарт байдаг ч Улаанбаатар хотын хувьд энэ тоо хангалтгүй байгаа юм. Тиймээс оюутан цагдаа, олон нийтийн цагдааг 2013 оноос эхлэн цагдаагийн байгууллагын дэргэд ажиллуулж ирсэн  гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар хэллээ. Нийслэлийн хэмжээнд 224 олон нийтийн цагдаа ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа  юм байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшуулал, оюутан цагдаа нарын цалинг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санхүүжүүлдэг.

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний гэрээт зохичуулагчийг ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 160 гэрээт зохицуулагч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нар маш чухал үүрэг гүйцтэгэнэ. Тиймээс оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нарыг илүү чадвахжуулан, тоог нь нэмж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, архидалтыг багасгах зорилгоор цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа нарыг түшиглэн тусгай сургалт сурталчилгаа явуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан  ажиллахаар төлөвлөж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн осолд хүүхэд, багачуудыг өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургуулийн эргүүл”, “Гэрээт зохицуулагч” нарын ажиллах нөхцөлийг сайжруулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ. Мөн зөрчил гаргасны дараа торгох, шийтгэх биш зөрчил гаргахаас өмнө нь урьдчилан сэргийлэх, зөвлөх, анхааруулах ажлуудыг эрчимжүүлнэ гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтитэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.