МУГЖ Ж.Алтанцэцэг хүүхдийн тоглоомын талбайг тохижуулав
Налайх дүүргийн хүүхэд багачууддаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр МУГЖ Ж.Алтанцэцэг ая дуугаа өргөн барихдаа баяр дээр нь баяр нэмж 48-51 дүгээр байрнуудын өмнөх хуучин тоглоомын талбайг цоо шинэхэн тоглоомын талбай болгоно гэж амласан нь саяхан.

Тэгвэл 10 шард хүүхэд насаа үдсэн гавьяат маань тоглоомын талбайгаа тохижуулж нээлтээ хэдхэн хоногийн өмнө хийжээ. Нээлтийн арга хэмжээнд түүний найз УИХ-ын гишүүн А.Ундраа, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Зоригт, 2 дугаар хорооны Засаг дарга Ж.Нямсүрэн, СТА Сийлбэрч дуучин Т.Баттогтох болон түүний дотны найзууд хүрэлцэн ирсэн байна.



10 шарын СӨХ-ийн хамт олон, 2 дугаар хорооны ажлын алба, найз нөхдөөс нь хүүхэд багачуудын амрах ая тухтай орчинг бүрдүүлж өгсөн гавьяатад дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд поп дива С.Наран, “Мотив” хамтлагийн дуучин Н.Ганбаа хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.






 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.