Төрийн банкыг хувьчлах уу
Улсын төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд хүрээд байгаа тухай албаныхан мэдээлж байна. Энэ төлөвлөж байсан алдагдлаас 300 тэрбумаар илүү гарсан гэсэн үг юм.

Төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх вэ. Төсвөө хэзээ тодотгох вэ гэсэн асуудлууд хөвөрч байна. Үүнтэй зэрэгцэн Төрийн банкыг хувьчлахаар болсон тухай “бор шувуу” Төрийн орноос нислээ.

Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк байгуулагдсан нь Төрийн банк билээ.  Харин байгуулагдсан цагаасаа үе үе хувьчлалд орно хэмээн яригдаж байсан юм.

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм.

Тус банк нь хуучин “Зоос” банкны суурин дээр байгуулагдсан бөгөөд “Зоос" банкны хөрөнгө дээр боссон юм.   Банкны үйл ажиллагааг сэргээхийн тулд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байв. Мөн 2013 онд “Хадгаламж” банк төлбөрийн чадварын эрсдэлд орсны улмаас тус банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, ажиллагсдын ажлын байрыг хадгалах зорилгоор Монголбанкны шийдвэрээр Төрийн банкинд шилжүүлсэн.

Харин одоо Төрийн банкыг хувьчлах асуудал дахин сөхөгдөж эхэллээ.

Өнгөрсөн оны намар Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон асуудлыг УИХ-аар хэлэлцэж байсан ч гишүүдийн дэмжлэгийг хүлээгүй. Тухайн үед “Төрийн банкийг 2016 онд хувьчлая” гэсэн тохироо явагдсан гэх...

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батсайхан захирал маш хортой байсан 2016-08-07 09:33:48
    Баахан мэдлэггүй хүмүүсийн аймгийн салбарын захирал болгосон. хуучин ажиллаж байсан мэдлэгтэй нь ажилгүй болсон хүний хайран хөдөлмөр, хөлс гэж ...
  • Батсайхан үхвэл таарна 2016-08-02 16:35:39
    Хадгаламж банкийг нэгтгэсний дараа ажиллагсдын ажлын байрыг хадгална гэнэ үү, ёстой хуцаваа Д.Батсайхан гэдэг үрчийсэн нүүртэй пизда хамаг хүмүүсийг халсан
  • Новшнууд 2016-08-02 13:28:24
    Тэгээд 100 тэрбумын бонд гаргаж авчихаад дээр нь баахан хадгаламж монгрл шууданг нэгтгэчихээд дөнгөж 75 тэрбумаар зарах юм уу. Ийм аргаар идэцгээхээ болиочээ
  • zz 2016-08-02 01:54:22
    Anhnaasaa yumiig huviin yumiig hucheer toriin medeld avchaad, daraa n ashiggui ajillah n hend ch todorhoi bsn shdee, odoo tgd gol zorilgoo bieluulj huvichlah n....