Ерөнхий сайд аа, Хөгжлийн банкыг сайн “ухаарай”
Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт “Нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно” хэмээн мэдэгдэв.

Тэгвэл Ерөнхий сайд та, тусгай ажлын хэсэг байгуулвал ямар вэ? Өмнөх Засгийн газрын үед Монгол Улс хэд хэдэн төсөвтэй болчихлоо хэмээн танай намынхан шүүмжилж байсан. Тэр хэд хэдэн төсвийн нэг  “Чингис бонд”-ыг хэрхэн зарцуулсаныг та сайн шалгаарай.

2012 оны 12 дугаар сард Их эзэн хааныхаа нэрийг барин Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд гаргаж, 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө босгосон. “Чингис бонд”-ыг манай улсын Засгийн газар 4.1-5.1 хувийн хүүтэйгээр гаргасан. Тухайн үедээ  энэ нь хамгийн хямд эх үүсвэр байлаа. Харин одоо олон улсын зах зээл дээрх Чингис бондын хоёрдогч зах зээлийн хүү долоо орчим хувьд хүрч өссөн.

 “Чингис бонд”-ын хүүгийн төлөлт хагас жилд нэг удаа хийгдэх бөгөөд эцсийн эргэн төлөлт 500 сая ам доллар 2018 оны 12 сарын 5-нд, мөн 1 тэрбум ам доллар 2022 оны 12 сарын 5-нд тус тус хийгдэхээр байгаа.

“Чингис бонд”-ын хүүгийн төлбөрт жилдээ 106 тэрбум төгрөгийг төлж байгаа.

Угтаа бол бондын мөнгийг маш богино хугацаанд эргэлтэд оруулж, түүнээс олсон ашгаараа хүү болон эргэн төлөлтөө хийх ёстой. Гэтэл манайд одоогоор бондын мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулсан учир ашиг гээд байх юм бараг байхгүй. Тэгэхээр “Чингис бонд”-ын хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаар та тусгайлан баг гаргаж, судалгаа, шалгалт хийлгэж эхлэх хэрэгтэй.

Өнгөрсөн Засгийн газрын үед гишүүн Л.Энх-Амгалан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкинд шалгалт хийгээд “Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай, гэтэл ихэнхэд нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгосон байна. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоолгүйгээр санхүүжүүлсэн байна” гэсэн.

Тийм учраас УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатын удирддаг банканд дахин шалгалт оруулж,  өнгөрсөн дөрвөн жил хэрхэн ажиллаж ирсэн үнэн мөнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй байна.  

Тухайн үед “Чингис бонд”-ыг “авчрах” үед  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай “Чингис бонд”-ын талаар уулзах үеэрээ “Чингис бонд монголчуудаас илүү их хариуцлага нэхнэ” хэмээн онцолж байсан.

Тэгэхээр мэдээж анхны эргэн төлөлтөөсөө эхлээд биднээс “Чингис бонд” хариуцлагаа нэхэх гэж байна. Энэ мөнгийг атгасан Хөгжлийн банк болон Н.Мөнхбат даргаас хамгийн эхэнд хариуцлага нэхэж, шалгаж хэрэгтэй.  

“Чингис бонд”-ын хөрөнгө ганцхан жилийн борооны аясаар урсчихдаг замаас өөр юунд энэ хөрөнгө зарцуулагдсан бэ?


 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-08-02 11:48:44
    МАН боловсон хүчингүй, боловсролгүй нам.
  • зочин 2016-08-02 10:40:02
    Ундрамаа чамайг 4 жилийн дараа ямар байхыг чинь харнаа. Бичсэн ярисан зүйлдээ эзэн болоорой.
  • зочин  2016-08-02 09:46:43
    өөрсдөө баахан идсэн биз дээ зориуд ашиггүй болгосон
  • zochin 2016-08-02 06:02:14
    haraal yruuluu heleed l aimshigtai zam deeguuree davhiad bh bsiimuu. urssan zam haana bgaan,