“Тольт”-ынхон иргэдийн  эсэргүүцэлтэй тулгарсан ч барилгын ажлаа эхлүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тольт” сургуулийн удирдлагууд хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэн барилгын ажил эхлүүлсэн талаар тус хорооны иргэд эсэргүүцэл илэрхийлсэн. Иргэдийн мэдээллээр “Тольт” сургуулийн удирдлагууд  байрных нь урд байрлах тоглоомын талбайн тал хэсгийг сүйтгэж, барилгын ажил эхлүүлсэн гэнэ.

Тэгвэл энэ асуудлаар  “Тольт” сургуулийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Энэ тус сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Бид Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6-р сарын 3-ны өдрийн А/562 тоот захирамжаар 1660 м.кв газар эзэмших гэрчилгээ авсан. Зөвшөөрөлтэй. Гэтэл зөвшөөрөлтэй газар дээрээ сургуулийнхаа спорт заалны барилгаа барих гэсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.  Бидний зүгээс тоглоомын талбай сүйтгээгүй. Бид ч бас тухайн тоглоомын талбайг нэмэлт тоноглолоор тохижуулах, явган хүний зам, тус спорт залыг хичээлийн бус цагаар иргэдэд ашиглуулах тал дээр ч асуудлыг тайлбарлаж байгаа ч иргэд эсэргүүцсээр байгаа. Гэхдээ барилгын суурин хэсгийн ухаж байгаа. Барилгын ажил эхэлсэн” гэлээ.

Ийнхүү бүрэн хамгаалалт авсан “Тольт” сургуулийн удирдлагууд барилгын ажлаа эхлүүлснээ албан ёсоор мэдэгдлээ. Барилгы баригдаж байгаа хэсгийн ойр хавийн байрны оршин суугчид нэгдэж хүүхэд тоглодог, хөгшид нарладаг газраа л хамгаалж үлдэх арга саам хайсаар байна. Харин нэгэнт зөвшөөрлөө авсан учир “Тольт” сургуулийн удирдлагууд энэ ажлаа зогсоохгүй гэдэг нь барилгын суурин хэсгээ ухаж эхэлсэн үйл явц тодорхой болгож байгаа аж.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-02 11:18:42
    Сургуулийн захиралаа наад хүмүүстээ мөнгийг нь өгчихгүй дээ. Мөнгө л горьдсон гарууд байгаа даа.
  • зочин 2016-08-02 02:25:03
    ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ РУУ МЯРАЙДАГ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ХУЛГАЙЧУУДЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ. ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТНУУДЫН БУРУУ.
  • Зочин 2016-08-01 13:36:41
    Одбаяр гэж Ерөнхий Төлөвлөгөөний Газрын архитектор нөхөр л хүүхэд хөгшдийг үл ойшоон ийм зөвшөөрөл өгдөг юм. Цаана нь бөөн авилгал.
  • Gah 2016-08-01 13:17:43
    Tiim bailgui de,ta muusainuud yaj chadahiin,harlaa uzlee.huuliin daguu shu ho, haha
  • altantsetseg bagsh 2016-08-01 12:56:10
    hvvhdvvd sport zaaltai bolohiig esergvvtsej baigaa bol tomchuud mini uursuduusuu ichih heregtei...odoo tgeed neg iim mood delgersiin bishvv.
  • уншигч 2016-08-01 09:35:59
    Нарладаг байсан гэжээ. хажууд нь байгаа жорлон болсон хэдэн гражийг буулгий гэхгүй байж сургуулийг шантаажлаж байгаа нь мөнгөтэй холбоотой байхөө
  • tugsuu 2016-08-01 09:20:05
    Зөвшөөрөл өгдөг нь буруу ГАЗРЫН ХУЛГАЙЧИД дандаа шөнө, амралт, баярын өдрүүдэд барилгын ажил эхлүүлдэг, ямар гоё үлгэр вэ, зааландаа тоглуулж харагдаач
  • irgen 2016-08-01 08:53:19
    BATUUL zuvshuurul olgojee
    202.131.238.98
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2016-08-01 07:33:25
    сургуулийн спорт заалыг эсэргүүцдэг нь буруу, угаасаа оршин суугчид нэгдсэн юм байхгүй ээ, хэдхэн тооны хүн л мөнгө нэхээд байна лэ
  • aDSAFDFH 2016-08-01 07:23:12
    сПОРТ ЗААЛ БАРЬЖ БАЙВАЛ БОЛОО ШЇЇ ДЭМЖИЖ БАЙНА