Шинэ начинд гишүүд байр бэлэглэв
Үндэсний их баяр наадмаар Улсын начин 18 төрөн гарсан. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсын цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадмын энэ сарын 31-нд хийжээ.

Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан, Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна.

Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч юм байна.  Иймээс түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнажээ.

Мөн Дорнодчууд сүүлийн арваад жил тасраад байсан улсын цол авчирсан шинэхэн начныхаа түүхэн амжилтыг гурван байраар мялаажээ. Тодруулбал, наадмын үеэр шинэ начинд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байр бэлэглэжээ.

 
Г.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • больё 2016-08-04 05:58:17
    чадлаараа ч юм уу,найраагаар ч юм уу начин болсны төлөө юу вэ? бид ч үнэхээр мангартаж байнаа,үүний оронд оюун ухаанаараа тэргүүлэгч нэгнийг шагнаасай
  • bulgan 2016-08-03 04:59:43
    Uhsenee hiideg yum ed nart bair ugch.
  • zail 2016-08-02 05:16:00
    za bolij uz nasaaraa hudulmurluud bairguu ulsuud bhd mahan bombog mantuu tsarailsn mulguu bohod 3bair ogdg yamar bayan yum ve
  • Д.Ариунжаргал 2016-08-02 04:40:27
    Хувийн хэвшлийн байгууллагууд бол манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм. Тэд баялагийг бий болгохын төлөө маш олон бэрхшээлийг сөрөн ажилласаар... ...
  • Nobsh gej 2016-08-01 23:06:54
    MAN -n lubarchinguud iim l yum hiine
  • Zochin  2016-08-01 13:21:14
    Sagsuu baychuud min toirgiinkhee humuusiin amdraliig deeshluulehed zoriulaach,
  • Зочин 2016-08-01 13:07:08
    ЭНЭ МАЛНУУД АРАЙ ДЭНДҮҮ ТУЙЛШРАХ ЮМАА. УЛСЫН НААДАМД НАЙРААА ХИЙЖ АРАЙ ГЭЖ 5 ДАВААД ГУРВЫН ГУРВАН БАЙРТАЙ БОЛЖ БАЙХАД ХЭН АЖИЛ ХИЙХ ЮМ БЭ.
  • za ene  2016-08-01 09:17:34
    7 huniii ami avarsan hund.....5 davj nairaa hiisen hund ...te arail...ter buh hunii ami avrah gej us ruuu orohuu..
  • ЭРДЭМТЭН 2016-08-01 08:37:33
    НААДАМД ГАНЦ ХОЁР ДАВСАН БӨХЧҮҮДЭД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГААР ЦОЛ ӨГДӨГ УЛС ОРОН МАНАЙХААС ӨӨР БАЙНА УУ. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ,ЭНЭ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ НАЙРАА ДУУСАХ УУ
  • kamaa 2016-08-01 07:28:33
    nasaaraa bolovsroliin salbart ajillasan bagsh onoodor tetgevert garahdaa bairnii zeeltei baikhad ene muu baasnuud tegeheer mongoliin bolovsrol suragchdad hichee...
  • зочин 2016-08-01 06:16:21
    Энэ хэдэн хөлдүү бөхчүүдэд цол, байр, шагнал олгох явдал нь хэтэрч бна. Дорнот аймаг, Дашбалбар суманд энэ их мөнгийг зарцуулж өөр хийх зүйл алга уу?
  • za 2016-08-01 06:14:27
    za bolio neg l baihad hangalttaai
  • zochin 2016-08-01 06:09:41
    Tednii hols hodolmoroor olsn mongo mon uu????, reclam umaa. Hunii ami avarsn, avyastn, erdemten humuusee demjihgui baij .. mongol bohoor hogjeh uu????
  • bat 2016-08-01 06:03:40
    niigemd ymarch tus nemergui buhchuudiig ingej davraah gej de,ternii orond 3 gavyat bagswhid 3 shirheg neg uruu bair uguh heregtei
  • uran 2016-08-01 05:44:05
    ёооо нэг хүнд 3 байр бэлэглэж байхаар ядарсан амьтанд өгөөсэй Энэ рекламны гишүүдийг яалтай
  • нэг хүүхдийн цэцэрлэг өгчихжээ 2016-08-01 05:40:28
    онцгой байдал цэргийн цол өгдөгөөс өөр юмаа даа барилдаад начин болхоор цол өгдөг сонин юм аа энэ улсын байгууллага уу хувийн байгууллага уу ойлгохгүй юм.