“Мэргэжил”-ийн Засгийн газрыг хөндлөнгөөс хянана гэв
МАН-ын жирийн гишүүд дэмжигчид “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ийг үүсгэн байгуулсан тухайгаа олон нийтэд мэдэгдэж, мэдээлэл хийлээ. “Цэгцрэх хөдөлгөөн” нь улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас цаг үеийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж байгаа аж.

Тус хөдөлгөөн хамгийн эхэнд Намын гишүүнчлэлтэй эрдэмтэд, судлаачид, мэргэшсэн чадварлаг мэргэжилтэнүүдийг  хөдөлгөөндөө урих гэнэ.

Улмаар салбар салбараар мэргэжлийн баг болж, бодлогын хүрээлэн үүсгэн зөвлөлдөж Мэргэжлийн засгийн газарт хөндлөнгийн зөвлөгөө шүүмж өгч дэмжиж ажиллах тухай намын гишүүдэд хүргэх нь зорилготой аж .

Улс эх орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүнд, экспортын голлох нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт унаж, өөрийн өртөгтэй ижил хэмжээнд очсон төдийгүй валютын болон алтны нөөцгүй болсон, Засгийн газар их хэмжээний гадаад өртэй болсон энэ хүнд цаг үед МАН 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө Мэргэжпийн засгийн газар байгуулан ажиллах тухай болон хямралаас гэтэлгэх тухай тусган үнэмлэхүй ялалт байгуулан засаглах эрхтэй болсон. Энэ хариуцлагаа үргэлж санах шаардлагатай байна, “Цэгцрэх хөдөлгөөн”-ий залуус ч үүнийг дэмжиж, шаардаж, хөндлөнгөөс хянах болно.

Мөн салбар яамдын сайд нар тодорсон. Харин одоо дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн удирдлагуудад тухайн салбарын мэргэжилтэй бөгөөд өндөр дадлага туршлага бүхий ёс зүйтэй мэргэшсэн хүмүүсийг томилох хэрэгтэй байгааг онцолж байв.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-25 14:54:46
    amjilt husie. nariin bichgiin darga ohin ni ih zuv hun shv ene hudulguun ih erchtei yavah bh shudraga sain bvsgvi bdg ene hudaldagdahgui gej bodoj baina
  • Ёэхэн 2016-08-02 08:00:21
    Засгийн газрыг зүгээр л "засгийн газар" гэж хэлмээр байна. "мэргэжлийн" энэ тэр гэж дуудах нь инээдтэй, тоглоомтой юм.
  • Tseren dorj 2016-08-01 06:51:29
    Nam dotroh shantaaj chid hodloj ehellee de hoorhi gej Bushuuhan hvseed baigaa Ded said in ogchooch de
    • ккк 2016-08-01 08:27:38
      МАН-ынхан дандаа л сандал ширээ ярих юм даа. Булаацалдаад л ... Яс горьдсон нохой шиг
  • өвгөн 2016-08-01 05:43:39
    үүнд болохгүй юм үгүй шүү, дэмжиж байна. харилцаа холбоо, үр дүн, ил тод байх, хэн хэнээ хүлээн зөвшөөрөх
  • зочин 2016-08-01 04:19:38
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121