Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар  дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг.

Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 7 дугаар сарын 29-нд хуралдаж нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажиллахаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилдог. 

Энэ жишгийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог  9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонгууль их нотой болдог болсоон 2016-08-01 06:10:44
    яг үнэндээ ИХ сонгууль ард түмний өгсөн саналыг эсрэгээр уншссан шүү.шатаалгаад байсан нөгөө хар машин хүртэл айсан уу саналаа буруу уншаад будилчихдаг юмдаа