Триатлоны улсын аваргууд тодорлоо
Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн улсын аваргад хот, хөдөөгийн 70 гаруй тамирчин тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв. Мөн Арын сайхан хангай нутагт тус тэмцээн тав дахь жилдээ болсон юм.
 
Энэ жилийн УАШТ-д багийн буухиа, акуатлоны төрлийг нэмж, сонирхогчдын насны ангиллыг олон болгосон нь онцлог байлаа. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Итали улсын иргэн Лучиано Космо (52 настай), “Хангарьд” клубийн тамирчин П.Гантулга (49 настай) нар байсан юм.
 
Эрэгтэйчүүдийн элит төрөлд “Хангарьд”-ын Ч.Гансүх түрүүлсэн бөгөөд тэрбээр анх 2006 онд аваргалсан түүхтэй. Эмэгтэйчүүдийн элит төрөлд мөн “Хангарьд”-ын Э.Сүрэнням алтан медаль хүртсэнээр спортын мастерийн болзол хангав. Элит төрөл нь 600 метр усанд сэлж, 10 км дугуйгаар, таван км гүйж барианд ордог.
 
Тэмцээний дүн:
 
Эрэгтэй элит-13 тамирчин
 
1.Ч.Гансүх (Хангарьд) 2.Х.Одгэрэл (Хилчин) 3.М.Төрболд (Хангарьд)
Эмэгтэй элит-5 тамирчин
 
1.Э.Сүрэнням (Хангарьд) 2.С.Санчирмаа (Хангарьд)
Хөвгүүд-14 тамирчин
 
1.Э.Саруулбуян (Хүч) 2.М.Төрболд (Хангарьд) 3.Б.Баяр (Хүч)
Багийн буухиа
 
1.Хангарьд I баг 2.Хилчин спорт хороо 3. Хангарьд III баг

 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.