Ж.Эрдэнэбатын танхимын цагийн тоолуур гүйж эхэллээ
Хамгийн богино хугацаанд танхимаа бүрдүүлсэн гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар элэг бүтэн боллоо. Ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх долоо нь УИХ-аас томилогдсон бол ес нь парламентын гаднаас томилогдлоо.

Ж.Эрдэнэбатын танхим үүрэгт ажилдаа орж байна. “Мэргэжил”-ийн хэмээх тодотголтой Ж.Эрдэнэбатын засгаас монголчууд ихийг хүлээж байна. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг тун хүнд байдалд байна орчихлоо гэдгийг эдийн засагчид сануулж байна.

МАН-ын Засагт засгаа байгуулаад сар болоогүй байхад сонгуулийн өмнө 1965 төгрөгтэй тэнцсэн долларын ханш өнөөдрийн байдлаар 2075 төгрөгтэй тэнцлээ.

Түүнчлэн Улсны төсвийн алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд хүрээд байна. Энэ төлөвлөж байсан алдагдлаас 300 тэрбумаар илүү гарсан гэсэн үг юм. Төсвийн алдагдлыг нөхөх боломж одоогоор харагдахгүй байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүйн дээр экспортын орлого сараас сард муудсаар байгаа юм.
Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ. Экспортын орлого 7.6 хувиар буурахад уул уурхайн салбарын уналт нөлөөлсөн байна. элхийн зах зээл дээрх 1 унц алтны сарын дундаж үнэ 2016 оны өнгөрсөн зургадугаар сард 1,264 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 7, өнгөрсөн сараас нэг хувиар өссөн байна.

Импортын гадаад худалдаа 2016 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-иар буюу 339.6 сая ам.доллараар буурсан байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 27%-иар буюу 186.8 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 6 дугаар сарын эцэст 831.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 53.9 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 228.0 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар өсчээ.
Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа өнгөрч буй долоо хоногийн лхагва гарагт  хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нартаа тодорхой асуудлуудыг судалж, шийдвэрлүүлэхийг даалгасан. Ингэхдээ МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж, ажил хэрэг болгохыг үүрэгдсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт элгээрээ хэвтсэн эдийн засгаа хөл дээр нь босгоно гэсэн. Харин тэд энэ ажлаа хэрхэн эхлүүлэх вэ. Энэ талаар Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр  “Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг  онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.

Тэр танхимаа бүрдүүлэнгүүтээ л ийм амлалт өглөө. Амлалт энэ мөчөөс эхлэн хэрхэн хэрэгжихийг ард түмэн  анхааралтай ажиглаж, дүгнэнэ.

Ж.Эрдэнэбатын танхимын цагийн тоолуур гүйж эхэллээ. Түүний тэрүүлсэн Засгийн газар хэлснээ хийж, амласнаа биелүүлэхийн харах л үлдэж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.