Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Нийслэлийн ЗДТГ болон МБШТөв Гандантэгчэнлин хийд хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулж буй "Даншиг наадам-Хүрээ цам 2016" шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар Гандантэгчэнлин хийдэд мэдээлэл өгнө.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш МАН-ын жирийн гишүүд цаг үеийн асуудлаас болж Цэгцрэх хөдөлгөөн байгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа "Тольт" сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ,

18:00 цагт: "Ган үзэг 2016" яруу найргийн наадам Соёлын ордонд болно. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.