
Монгол улс "Рио 2016" зуны олимпод оролцож буйгаа зарлан тунхаглаж, олимпийн тосгонд алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Рио де Жанейрогийн өрнөд хэсгийн "Барра да тижука" дүүрэгт байрлах тосгонд явагдсан тус ёслолын үйл ажиллагаанд баг тамирчдаа түүчээлээн Бразилд очоод буй усанд сэлэлт, буудлага, боксын төлөөлөгчид оролцсон юм.
Мөн тосгоны дарга Жанет Аркайн манай багийнханд амжилт хүсэн баяр хүргэж, МҮОХ~ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай дурсгалын зүйлс солилцлоо. 1994 оны Дэлхийн аварга тэрээр, Бразилын шигшээ багтай хамт Атланта, Сиднэйн олимпоос мөнгө, хүрэл медаль зүүж байсан, сагсанбөмбөгийн алдрын танхимд багтсан алдарт тамирчин билээ.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, олимпийн тосгоны дарга Жанет Аркайн хамт
31 барилга, 3604 өрөөтэй тус тамирчдын тосгон нь олимпийн түүхэн дэх хамгийн үлэмж гэдгээрээ онцлогтой. 31-р зуны олимпод оролцох 207 орны 10 мянга давсан тамирчид, дасгалжуулагчид уг тосгонд энэ долоо хоногоос эхлэн ирж байрлаж эхэлсэн.
Энэ бол Монгол улсын тоосоо өргөж буй 13 дахь зуны олимп. 1964 оны Токиогийн олимпоос хойш манай баг тамирчад гагц Лос Анжелесийн '84 оны олимпийг өнжсөн. Тэдгээр наадмуудаас манай тамирчид нийт 24 медаль эх орондоо авчирсны хоёр нь алт, есөн мөнгө, арван гурав нь хүрэл медаль юм.
Монголын олимпийн багийн төлөөлөл
.jpg)
Риод дөнгөж очоод буй манай усанд сэлэлтийн тамирчид, дасгалжуулагчийн хамт
Г.Баярсайхан