Ж.Энхбаяр сайд нарыг хээл хахуулаас хол байгаарай гэв
УИХ-ын чуулган хуралдаан өнгөрсөн баасан гарагийн 21.00 цагаас эхэлж зургаан цаг үргэлжилсэн.  Хуралдаанаар дөрвөн сайдыг томилж, Засгийн газрын танхимыг бүрдүүллээ.

Хамгийн богино хугацаанд танхимаа бүрдүүлсэн гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх долоо нь УИХ-аас томилогдсон бол ес нь парламентын гаднаас томилогдлоо.

Сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүх нэр дэвшигчдэд хандан “Авлига хээл хахуулиас хол байгаарай, албан тушаалаа битгий урвуулж ажиллаарай. Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Гашуун боловч үнэн үг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж хэлэхэд Ардын нам шинэ залуу үедээ итгэл хүлээлгэсэн, энийг сайн даагаарай. Салбарынхаа сайд нарт хатуу шаардлага тавьж, албан тушаалын аливаа ашиг сонирхолд авталгүй ажиллах ёстой. Тэгж байж ард түмний итгэл хүлээлгэсэн 65 суудлаа хадгалж үлдэж чадна. Ард түмэндээ амласан амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Бүхий л төвшинд мэргэжлийн ур чадвартай, гадаадад төгссөн хүмүүсийг урьж ажиллуулаарай. Ажлыг хүн хийж үр дүнг бүтээдэг” гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2016-07-31 07:56:06
    Хээл хахуульд ойр байгаарай гээд сонсчихсон биш байгаа даа. Ж.Энхбаяраа өөрөө хусч хусчихаад одоо болохоор хол байгаарай гэж хэлээд байдаг. ха ха ха
  • ikk 2016-07-31 06:48:47
    Hotod 60 terbum. Ulsad hed bol heleeed ogoooch aliv heleeed oglodooo cho
  • Enkhbayar 2016-07-31 03:14:47
    M.Enkhboldiig Mongoliin turuis hurdan zailuulah heregtei.
  • songogch 2016-07-31 03:04:15
    Harinch neg husaj ugun du harj bgarai.Jishee.n Choijilsuren yum husahgui bna gej bha uu?