Долоо хоногийн тойм
УИХ-ын ээлжит сонгуулиулийн үр дүнгээр байгуулагдсан парламент шөнө дөлөөо хуралдаж, томилгоонуудаа хийх нь бараг зуршил болж байна. Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр ч бас УИХ шөнөжин хуралдаж, Засгийн газраа элэг бүтэн болголоо.
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг хүргэе.

Хяталын тэрбумтан ирлээ


Хятадын тэрбумтан Жэк Ма  Их аварга Асашёрү Д.Дагвадоржийн урилгаар энэ сарын 24-наас 27-ны өдрүүдэд манай улсад ажлын шугамаар ирээд буцлаа.
Хятадын тэрбумтан, дэлхийн цахим худалдааг атгасан “Alibaba”-ийн эзэн Жэк Ма манай улсад зочилсон нь энэ зуны онцлох үйл явдлуудын нэг байв. Тэрээр Монголд дөрөв хоноод буцсан. Энэ хугацаанд Жэк Ма  УИХ-ын даргатай уулзаж монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үйлчилгээ, хөдөө аж ахуй, санхүү, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол оронтой танилцахаас гадна англи хэл дээр 45 минутын лекц уншлаа.

Нийслэлийн зүүн хэсэг үерт автав


Энэ сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн юм.

“Emart” дэлгүүрийн цахилгаанд доголдол үүсч, дахин хаалгаа барилаа



Азийн жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлэгч “Emart”-ын сүлжээ дэлгүүрийн салбар өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж үйлчлүүлэгчдээ хүлээн авсан ч удахгүй хаалгаа удалгүй барьсан. Хүчтэй борооны улмаас “Emart” дэлгүүрийн цахилгаанд доголдол үүсч, бүх систем нь ажиллах боломжгүй болсон учир үйлчилгээгээ зогсоосон.
Ийнхүү хямд үнэ, чанар  бараа найрсаг үйлчилгээ амалсан ч техникийн доголдолтой нэгэн сүлжээ дэлгүүр үүдээ нээлээ.

Доллар 2085 хүрлээ



Долдугаар сар гарсаар долларын ханш үргэжлэн өсч өнөөдрийн байдлаар Найман шарга” зах дээр ам.долларын ханш 2078 төгрөг байгаа бол арилжааны банкууд  2080-2085 төгрөгөөр зарж байна.
Сүүлийн нэг сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, юань 1.5 төгрөгөөр хагас хувийн өсөлттэй байгаа бол иен 26 мөнгө, евро 2293 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа ба 11 мөнгөөр нэмэгджээ.

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болж байна



Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Уг тэмцээн хоёр өдөр болж өнгөрөх юм.
ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхохын зэрэгцээ тамирчдаа дэмжих ихээр ирээд байгаа билээ.
Тэгвэл тус тэмцээний хоёр өдрийн билет нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд супер азтан “Toyota-Prado” маркийн автомашины эзэн болсон бол 10 азтан ирэх есдүгээр сарын башег Япон улсад үзэх эрхийн эзэн боллоо.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.