ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ажлаа хүлээж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд тамгыг шилжүүлж, ажлыг нь хүлээлгэн өглөө.

Засгийн газрын гишүүн сайдын ажлаа хүлээн авахад  ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, харьяа агентлаг, байгууллагын дарга нар байлцлаа.

Сайдад яамны  тамгыг  гардуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат   “Хөдөө аж ахуй салбар нь Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар байна. Энэ салбарт тодорхой хэмжээнд өсөлт, дэвшилт гарч байж
Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ. Удахгүй Засгийн газрын мөрийн батлагдана. Энэхүү мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа малчид, тариаланчдын маань амьдрал ахуйг дээшлүүлэх, тэдний маань явуулж буй үйл ажиллагаа нь Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бололцоог олгосон олон сайхан заалтуудыг оруулж энэ салбарын хөгжлийг өөд нь өргөж явна гэдэгт итгэж байна  ” гэв.

Сайд П.Сэргэлэн “Монголчуудын амьдралын үндсэн хэв маяг, Монголын соёлын, Монголын хөгжлийн гол тулгуур болсон Хөдөө аж ахуйн салбарыг удирдах болсондоо баяртай байна. Маш их өндөр үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлаж байна. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй, урьд өмнө ажиллаж байсан хашир туршлагатай үе үеийн удирдлага, ахмадуудтай уулзаж салбарын мэдээллийг авч ажлаа эхлүүлнэ гэж бодож байгаа. Их өндөр хариуцлагатай албыг хичээж, зүтгэж, олон сайхан шинэлэг ажлуудыг хийж, Хөдөө аж ахуйн салбарт бодлогын, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийж ажиллана” гэдгээ албан ажлаа хүлээн авах үеэрээ илэрхийлсэн юм.

Пүрэвийн Сэргэлэн:
1971 оны 12 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багш, санхүүч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх. Өмнө нь "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,  Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн  сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,  Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.

П.Сэргэлэн Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ Монгол морийг Гиннест бүргүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Мэдээлэл харилцааны холбооны тэргүүний ажилтан” болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач.


 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nyam 2016-08-16 04:47:43
    mergejiliin bus hun baina,uy hiih um boldoo,bas ulsad oligtoi ajillaj baigaagui um baina,yana daa uls oron mini
  • moog  2016-08-16 02:15:41
    цэцэрхэл яахав дээ ямарч байсан ажлаа хийг дээ
  • хай 2016-08-01 09:18:56
    Монгол адуу,малын бэлчээр лав хамгаалагдав аа,ааа
  • хэлэх үг олдохгүй байна яа яа 2016-08-01 06:44:08
    төрийн албанд хэдэн жил ажилсан болчих воо мэргэжлийн бус хөдөө аж ахуйн яам гэхээр малчин гэж ойлгоод байх юм бүр сүүлдээ уяачдаар төсөөлдөгг болжээ
  • Irgen 2016-08-01 00:06:16
    ADUUCHIN GAR BIDENIIG CHIGELUULEH BOLJEE, M.ENHBOLD ADUUCHINAA SAID BOLGOLOO.
    • selenge 2016-08-01 04:21:33
      arai bish yumaa zvgeerl hen durtain said boloh yumaa ene uls orond turiin bolobsun hvchnii bodlogo gj bn uu
  • зочин 2016-07-31 09:50:27
    Мал эмнэлгийг хувьчилсан нөгөө хувьчилсан эмч нарын үйлчилгээний үнэ өндөр,малчин мөнгөгүй зэргээс болж ямарч мах идээд бна даа.Мал эмнэлэг улсынх баймаар бна ш...
  • зочин 2016-07-31 09:23:24
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГ УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121
  • z 2016-07-31 05:29:02
    za yostoi ene salbart oilgoltgui hun bna daa. aduu burtgene gesen ni hurtel ene salbartai hamaatai bish bhaa.