Өнгөрсөн жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон билээ. Энэ жилийн шагналыг “Харанга” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн "Алдрын од"-ын дурсгалын самбар байрлуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.


Мөн орой 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2016-07-30 08:37:13
    Харангынхаан, өнөө орой өөрсдөө битгий тоглоорой, наадмаар та нар нүдний булай болсон шүү
    202.9.40.23
    Мэдэгдсэн Хариулах
    • Hmmm 2016-07-31 14:31:02
      Harin ch uursduu duulsan ni deer um bailaa, uur duuchin duulsan chini matarlaad ugsun shtee oroinii show deer
      202.9.40.193
      Мэдэгдсэн Хариулах