Фэйсбүүк хоёр тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ

2016 оны хоёрдугаар улиралд нийгмийн сүлжээний "Фэйсбүүк" компани 2.055 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 186 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Тус компанийн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд "2016 оны хоёрдугаар улиралд "Фэйсбүүк" компани нийтдээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар илүү буюу 6.436 тэрбум долларын орлого олсон"хэмээн бичжээ.

2016 оны зургадугаар сард "Фэйсбүүк"-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдөрт дунджаар 1.13 тэрбум байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.