М.Бөхбат: 2016 он хүртэл жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт орохгүй
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай цөөн хором ярилцсанаа хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй жүдо бөхийн “Чингис хаан-Гран при” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Хүн төрөлхтний спортын их наадам “Рио-2016” зуны XXXI олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд ОХУ, Япон, Унгер, Солонгос, АНУ, Австри, Герман, Чех, Узбекстан, Польш, Канад зэрэг 27 орны 300 гаруй жүдоч оролцох юм. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү тэмцээний талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн 27 орны тамир­чин манай улсад хүрэл­цэн ирээд байна. Тэд өнөөдрөөс эхлэн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж эхэлнэ. Нөгөөтэйгүүр жудочдын хувьд олимпийн оноо цуг­луулах хариуцлагатай тэм­­­цээн шүү дээ. Манай та­­мирчдын бэлтгэл, сур­­гуулилт хэр сайн хан­гагдсан бэ?

-Маш сайн хангагдсан. Дэлхийн шилдэг жүдочид Монголын дэвжээнээ барил­дахаар ирсэн нь бидний хувьд чухал үйл явдал юм. Түүнчлэн өөр­ийн улсад олимпийн оноо авна гэд­эг тамирчдын маань хувьд өндөр хариуцлага, аз зав­шаан. Тэм­цээн мар­гааш­наас/өчиг­­­дөр/ эхлэн гурав хоног үргэлжилнэ. Нийт 27 орны 165 эрэгтэй, 119 эмэгтэй жүдоч олимпийн эрх авах онооны төлөө өрсөлдөнө.

-Манай улсаас хэчнээн тамирчин оролцож байгаа вэ?

-Нэг жинд дөрвөн тамир­чин орол­цох боломжтой. Тий­мээс бүх жинд нийт 56 тамир­чин оролцож байна.

-Үүний хэд нь шинэ залуу тамирчин бэ?

-Ихэнх нь залуу жүдочид байгаа.

-Ингэхэд Монголын жүдо бөхийн холбооноос зал­уу үе, залгамж халаагаа бэл­д­эж гаргах тал дээр хэр анх­аарч ямархуу байдлаар ажил­лаж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Бид өмнө нь цөөхөн тооны тамирч­­д­ын­хаа ам­жил­тад тул­­­гуур­­­­лаж, тэд­­нийгээ л дэм­ж­дэг байсан. Харин энэ жилээс эхлэн залуу тамирч­дыг дэмжих, улмаар дэл­хийн тавцанд нэрийг нь гаргах тал дээр анхаарч ажил­лаж байна. Өөрөөр хэл­бэл Монголын жүдо бөхийн холбооноос 2020 он хүртэл залуу тамирчдаа гаргаж ирэх тал дээр түлхүү ажиллах болно.

-Энэхүү тэмцээнд ямар ам­жилт гар­гахаас шалт­гаалж удахгүй болох Дэл­х­ийн аваргад оролцох эсэх нь шийдэгдэх байх аа?

-Тийм ээ. Тамирчдыг маань ирэх наймдугаар сард жүдо­гийн дэлхийн аваргын том тэмцээн хүлээж байна. Энэхүү тэмцээнд хэрхэн барил­даж, ямар амжилт гар­гахаас шалтгаалж дэл­хийн аваргын тэмцээнд оролцуулна.

-Оноолт харах нь ээ, ма­най тамирч­дын ихэнх нь эх­ний той­рогтоо гоц мөргөсөн харагдлаа. Энэ нь тамирч­дын чансаа илүү байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ цагаан хэл ам хүрэх вий. /Инээв/ Тамирчид маань амжилттай барилдах байх аа.

-Тэгэлгүй яах вэ, санал нэг байна. Гэхдээ яагаад -100 кг-ийн жинд Хөдөл­мөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамир­чин Н.Түвшинбаяр барилдах­ааргүй болов оо?

-Эрүүл мэндийн шалт­гаанаас оролцож чадахааргүй болсон. Бага зэргийн бэртэлтэй. Бэртэл нь хурдан эдгэж ирэх наймдугаар сард болох Дэлхийн аваргын тэм­цээнд барилдах байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр Монголын жүдо бөхийн хол­боо­ны удирдлагуудад бо­дож, төлөвлөсөн зүйл бий.

-Юу тэр билээ?

-Жүдо сонирхогчид маань анзаарсан байх. Дэлхийн зарим орнууд өөрийн шилдэг гэсэн тамирчдаа ойр ойрхон тэмцээнд оролцуулаад бай­даггүй. Бидний хувьд ч гэсэн ийм бодлого барьж байна.

-Яагаад ойр ойрхон барилдуулдаггүй гэж?

-Ойлгомжтой шүү дээ. Наад зах нь өрсөлдөгчид тамирчинг маань нэг бүрчлэн судалчихна ч гэдэг юм уу. Энэ мэт хэд хэдэн шалтгаан бий.

-Тэмцээний шүүлт, дүрэмд өөрчлөлт орсон гэх юм?

-Үгүй. Олон улсын жудо бөх­­ийн холбооны дүрэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 2016 оны олимп хүртэл дүрэмд гар хүрэхгүй гэж мэдэг­­­д­­­сэн. Одоо хэрэгжиж бай­гаа дүр­мээрээ л барил­даан явагдана.

-“Чингис хаан-Гран при” тэмцээний дараа тамирчид хамтарсан бэлтгэлд гарна гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Хамтарсан бэлт­гэл хийнэ. Дэлхийн шилдэг жудочидтой хамтран өөрийн нутагтаа бэлтгэл, сур­гуулилт хийнэ гэдэг бидний хувьд маш том аз завшаан. Энд нэг зүйл зориуд хэлэхийг хүсч байна. Гадаадын тамирчдыг ма­­­­най улсад ирэхэд дэд бүт­цийн ас­уудал хүнд­рэлтэй байна. Жуул­ч­ны улирал эхэл­чихсэн болоод ч тэрүү зочид буудлын хүрэлцээ хүндхэн байна. Энэ мэтчилэн биднээс шал­т­­гаалахгүй асуудлууд их гарч байна.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.