Хилийн 0108 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Хилийн 0108 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа,  

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо

Эрхэм хилчдээ

та бүхий энэ өглөөний амар амгаланг  айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар хилийн 0108 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан зарлигийг гүйцэтгэж танай ангийн хүндэт туганд  одонг зүүж өгсөндөө баяртай байна. Альваа улс орны оршин тогтнохын үндэс бол газар шороо хүн ард байдаг. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал халдашгүй баталгаа нь бол хил, хилийн хамгаалалт байдаг. Монгол Улсын алтан босго болсон Замын үүдийн 0108 дугаар ангийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд одонгоор шагнасан явдалд та бүхэнд болон энэ ангид алба хааж байсан үе үеийн ахмад хилчид одоогийн алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүн тэдгээрийн ар гэр, найз нөхөд, хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
 

Надад өгсөн мэдээллээр 0108 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж, сая саяар тоологдох зорчигч тээврийн хэрэгсэл, ачаа барааг Монгол Улсын хилээр гарахад шалгалт хийж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, нийт 3000 гаруй хэрэг зөрчлийг 1600 орчим иргэдийг саатуулж үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн гавьяатай. Мөн ангиасаа олон баатар хилчид гавьяа зүтгэлтэй хүмүүсийг төрүүлсэн ийм бахархам сайхан анги юм. Ази Европын 53 улсын төр засгийн тэргүүнүүд Монгол Улсад хуран чуулахад монголчууд түүний дотор цэргийн байгууллагууд түүний дотор хил хамгаалах байгууллагынхан үүргээ нэр төртэй биелүүлж Монгол Улсынхаа нэр төрийг сайнаар дуудуулахад чухал хувь нэмэр оруулсанд нь гүн талархал илэрхийлж энэ боломжийг ашиглан Хил Хамаалах ерөнхий газрын нийт удирдлага түүнийг толгойлж байгаа Хошуу ч генерал Лхачинжав болон нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэж ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улс хөгжихийн хэрээр түүний дотор нийт цэргийн байгууллагууд хил хамгаалах байгууллагуудын өмнө нь тавигдсан зорилтууд шинэчлэгдэж байгаа. Мэдээж орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс гадна цаашид хийх ажил их байгаа.Өнөөдрийн энэ Цэргийн гавьяаны одон бол энэ ангид ажиллаж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа алба хаагч хилчдийн ажилд урам өгсөн шагнал гэж ойлгох хэрэгтэй. Улс орны цаашдын хөгжилтэй уялдуулаад нийт цэргийн байгууллагууд түүний дотор хил хамгаалах байгууллагуудын бодлого үйл ажиллагаанд өөрчлөлт орох ёстой. Үүнд тавигдаж байгаа шаардлага бол цэргийн байгууллагууд нээлттэй болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн орон нутагтаа ирд иргэдэд нээлттэй болно гэсэн үг. Та бүгдийн бодлого үйл ажиллагаанд нутгийн иргэд төр захиргааны байгууллагуудаас гадна боловсролын байгууллагууд хүртэл оролцох ёстой гэж үзэж байгаа. Хил хамаагал байгууллагын аливаа анги застав отеряд бол бодлого үйл ажиллагаа мэргэжлийн ур чадвараараа тухайн орон нутагтаа төдийгүй бүс нутагтаа үлгэр дууриал үзүүлэх ёстой.Үүнд бие бялдар, цэргийн эрдэм мэргэжилээс гадна залуу үеийг эх орон үзэл хүмүүжилтэй болгох, цэргийн эрдэмд сургах, хамтарж ажиллах ийм шинэ шинэ зорилтууд тулгарч байгаа юм.

Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Хил хамгаалах байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн байгаа.Энэ чиглэлрүү шинэчлэл хийгдэх ёстой. Цэргийн бодлогын багц 5 хуулийн эцсийн хэлэлцүүлэг бүрдсэн байгаа. Шинээр байгуулагдаж байгаа Улсын Их хурал батлах юм бол та бүгдийн ажиллах амьдрах орчин мөн хилийн шалган нэвтрүүлэх үүрэг хилийн албанд буцаж ирэх гэх мэт олон шинэ өөрчлөлтүүд гарна. Ингээд энэ баярт өдрийг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсанд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж эх орныхоо торгон жилийг хамгаалж, улс орны эдийн засагт учирч болзошгүй байсан хэрэг зөрчлийг илрүүлэх ажил албандаа улам илүү их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе" хэмээв

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.