УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар П.Сэргэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлсэн тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар дэмжигдлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж Барилга, хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаярыг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Г.Мөнхбаярыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжив.
Мөн Эрчим хүчний сайдаар П.Ганхүүг томилох асуудлыг хэлэлцэн, П.Ганхүүг 90 хувийн саналаар дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Б.Орхон
olloo.mn
olloo.mn