Улсын байцаагч нарыг сургалтанд хамруулна

МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын удирдах газрын менежер Jason Moullette тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж байгаа юм.


Уулзалтаар дэд дарга Ю.Галсан Монгол улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцэлд хувь нэмрээ оруулах, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянахад техникийн болон хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүнээ талархаад, цаашид хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн тавьжээ.

Төсөл хэрэгжиж буй 60 гаруй улсаас Монгол Улс цацрагийн хяналтын үйл ажиллагааг тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд олон улсад жишиг болохуйц хэмжээнд идэвхи санаачлагатай ажиллаж байгааг төлөөлөгчид дурдаад, чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж буйгаа илэрхийлжээ. Уулзалтаар шинэ нисэх буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, хоёрдогч үзлэгийн гар багаж нийлүүлэх, улсын байцаагч нарыг сургалтанд хамруулахаар тохиролцжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.