Зүрхний хэм алдагдах өвчнийг эх орондоо эмчилж эхэллээ
Монгол улсын иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтын Г-13-д заасан зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой боллоо.

7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зүрхний хэм алдагдалтай 20-68 насны 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 өвчтөнд Монгол эмч, мэргэжилтний баг Зүрхний хэм алдагдлын үеийн Электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийж уг тусламж үйлчилгээг өөрийн эх орондоо нутагшуулах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэллээ. Тус тоног төхөөрөмжийг 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан байна.

Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000$ шаардлагатай байдаг. Харин өөрийн эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 - 15 сая төгрөг зарцуулсан ба нийт зардлын нэг иргэнд 8,0 – 13,0 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн ба нэг эмчлүүлэгч эмчилгээндээ өөрөөсөө дундажаар 1,7 – 3,0 сая төгрөгийн зардал гаргасан байна.
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэвшил  2016-07-29 09:44:27
    Баяр хүргье. Эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гарчээ.
  • зочин 2016-07-29 09:19:25
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121