Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас НИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас:  88781218, 325044, 91040607

10:30 цагаас Авлигатай тэмцэх газар 2014 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Стратегийн судалгааны хүрээлэнгийн (АТГ-ын хойд талд байрлах) хурлын танхимд болно.

11:00 цагаас  МҮЭСТО-нд Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Утас: 88087157, 96090319, 91399149

11:00 цагаас МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академийн 20 дахь удаагийн  төгсөлтийн баяр  МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулагдана. Төгсөгчдөд УИХ-ын болон МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Ромбо Диплом гардуулна. Холбогдох утас: 324394, 99020785

11:00 цагаас Дэлхийн халуун цэг Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд /250/ Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Утас: 99160187

11:00 цагаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар ГХЯ-н дээр БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас нийслэлийн 9-н дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2012, 2013 оны санхүүд хийсэн шалгалт болон ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны барилгуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Утас: 99070909

15:00 цагаас Батлан хамгаалах их сургуулийн соёлын төвд Халхын голын дайнаас төрсөн Монгол улсын баатар цолтнуудын тухай баримтат киноны нээлт, баатруудын үр хүүхдүүдтэй хийх уулзалт болно. Энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа Монгол Улсын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Б.Дорж, Л.Гэлэгбаатар хэмээх эрхэм гавьяатай хүмүүсийн амьдрал замналын тухай сонирхолтой мэдээлэл өгнө. Утас: 99299634

18:00 цагаас зураач Ж.Наранбаатарын "Баярлалаа" хэмээх анхны бие даасан  үзэсгэлэнгийн нээлт СУИС-ын замын урд талд байрлах "PEACE BUILDING"  төвийн 6 давхарт болно.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.