
“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам ирэх сарын 6-7-нд Хүй долоон худагт болж, хүчит 256 бөх зодоглоно.
Өнгөрсөн жил даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн билээ. Харин үзүүрт хүрсэн улсын гарьд Б.Гончигдамба даншгийн заан цол хүртсэн.
Даншиг наадмын цол улсын цолоос тусдаа тул даншиг наадамд Р.Пүрэвдагва даншгийн арслангийн хувиар хүчит бөхчүүдээ магнайлан босох учиртай. Мөн өмнөх жилийн цолтнууд эрэмбээрээ ам авах юм.
Наадмын түрүү бөхөд улсын наадамд түрүүлсэн бөхтэй дүйх хэмжээний мөнгөн шагнал буюу 15 сая төгрөг олгох ажээ.
Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно.
Б.Орхон
olloo.mn