Үерийн 65 дуудлага иржээ
2016  оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхаруудад ус их орж автомашинууд усанд автсан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байна.
  1. Нийслэл хотод болсон үерийн аюулын хор уршгийг арилгах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүнийг 20:45 цагт “Яаралтай цуглар“ дохио өгч цуглуулан бэлэн байдлыг ханган ажилласан.
  2. Нийслэлийн Онцгой байдлын газарт дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатараар ахлуулсан “Үерийн аюултай тэмцэх” шуурхай ажлын хэсэг байгуулагдан дүүргүүдэд үүссэн нөхцөл байдлын мэдээг авч цаашид хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч нарт болон нийслэлийн Гамшгаас хамгаалах Үерийн аюултай тэмцэх, Хэв журам сахиулах, Усаар хангах, Дулаанаар хангах, Орон сууцны албадууд өгч бэлэн байдлыг хангуулсан байна.
  3. Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээ авч холбогдох албад болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд хүргүүлж, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөр дамжуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ, Ус сувгийн удирдах газар,Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техник, хүн хүч хэрэгслийг дайчлан ажиллуулсан.
Энэ хугацаанд 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой  65 удаагийн дуудлагын дагуу аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажилласан байна.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлагыг эзэлж байна.
 
Үерийн дуудлагыг дүүргээр нь ангилвал:

Баянзүрх дүүрэгт:
Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, тус дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч ажилласан. (Нийт 30 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Баянгол дүүрэг:
Баянгол дүүргийн 22 дугаар хороо усанд автсан гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч ажилласан. (Нийт 3 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Сүхбаатар дүүрэг:
Сүхбаатар дүүргийн 1, 8, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороо, Хандгайтын гудамж, Хангайн гудамж, Зүүн сэлбийн гудамж, Чингэлтэй гудамж, Рашаантын гудамж, 44 дүгээр байр, 27 дугаар байр, 32/Б байранд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвлөгөө өгч ажилласан. (Нийт 13 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.)

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн зүүн хойд уулзвар, мөн дүүргийн 6 дугаар хороо 45 сургуулийн хороолол дундах авто зам, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Нарны замын зүүн талын автозам, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад үүссэн борооны ус их хэмжээгээр тогтож автомашинууд усанд автсан байсныг Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай  усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан.

Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газрын 73 албан хаагч, 11 автомашин, ус соруулах 4 техник хэрэгсэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 3 автомашинтай, нийслэлийн Гамшгаас хамгаалах 4 албаны 69 албан хаагч, 7 автомашин, нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-07-29 08:57:35
    Hotiin zahiin horooluudiin aueriin dalang tegshleed buusan baina, Het ikh usarhag boroo udaan hugatsaand urgeljlen orvol hot ailuudiin jorlond jiveh ny